Ажлын газрынхаа хүнд дурласан эмэгтэйн мөрдөх 7 дүрэм
“Офис-дурлал”-тай учирсан бүсгүй хүн албан ажил болон хайр сэтгэлээ хэрхэн хослуулах гээд хүнд бэрхшээл асуудал бас хэл аманд орооцолддог. Хэрэг явдал муугаар эргэвэл ажлаа бас хайртай хүнээ ч алдаж магад.
-Юуны урьд энэ бүхэн жинхэнэ хайр дурлал уу эсвэл зүгээр л шохоорхол сээтэгнүүр явдал уу гэдгийг ялгаж салга. Олонхи эрчүүд хамт ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ худлаа марзагнаж шалиг онигоо ярьж биед нь тоглоом шоглоомоор хүрдэг.
-Өөрийнхөө ажлыг хий, бусад эмэгтэйчүүдээс илүү гоё ганган харагдах гэсний хэрэггүй. нөгөө залуугаа байнга эргүүлдээд ажлыг нь алдуулах нь буруу. Байн байн ширээн дээр нь очоод л зангиагаар нь оролдоод цайны цагаар “ажил ярих” нэрээр хоюулханаа хооллоод байвал бусад тань дорхноо анзаарна.
-Хэрвээ хамт ажиллагдаг хүндээ дурласан бол түүнээсээ хайртайн баталгааг бүү нэх. Хэрвээ нөгөө эр өөрөө л эхэлж болзох санал тавихгүй бол түрүүлж хөдлөх хэрэггүй.
-Хамт ажилладаг амрагтайгаа л уулзах гэж ажилдаа явдаг мэт байж болохгүй. Өөрийн үйлдэл хэл яриагаа хянаж ажилдаа анхаар.
-Түүнийхээ нүдний өмнө “ажлын мал” шиг харагдаж болохгүй. Чөлөөт цагаа хасан хасан байж илүү цагаар ажиллах хэрэггүй.
-Хамт ажилладаг гээд цаад залуугаа үргэлж хянаж гарын дороо байлгах гэж оролдох нь буруу. Та хоёр шөнө сайхан жаргаж байтал гэнэт яриа тань ажил руу хальтирч ороод маргалдаж мэтгэлзэж ч магад.
-Ажил дээрээ амраг сэтгэлийн асуудлаа бүү хөнд, эрчүүд чалчаа хэрүүлч хүүхэнд дургүй байдгийг санах хэрэгтэй. Та хоёр бусад ажилтнуудын хэл амны бай болох гээгүй л юм бол ажил дээрээ түүнтэйгээ ажил л ярьж бай.
NUUTS.mn