Илүүдэл жинтэй хүүхдийн хөл шагай амархан гэмтдэг
Тарган бүдүүн хүүхдүүд хөл шагайндаа их гэмтэл авдгийг эмч нар анхааруулж байна. Эцэг эх нь жингийн хасахын хүүхдүүдээ биеийн тамираар хичээллэж гүйх дасгал хийхийг шаарддаг агаад энэ үедээ гэмтэл их авдаг гэнэ. Түүнээс гадна жирийн тохиолдолд ч хөл шагайндаа гэмтэл авах нь олонтоо аж. Үүнд эцэг эхийн байнгын хараа хяналт анхаарл их чухал юм. Юуны урьд хөл нь таарсан эвтэйхэн зориулалтын спортын гутал пүүз авч өгөх хэрэгтэй. Хэрвээ хөл шагай нь гэмтсэн бол маш яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тоохгүй яваад байвал насан туршийн урхаг болох аюултай гэнэ.
NUUTS.mn