Нууц мэдээллийн уурхай

Засаг даргад "нэр дэвшигч" М.Бадамсүрэн гурван жилээ гүйцээх гэж ядаж байна-1

Нийтэлсэн: 2015-04-08 01:29:41

Хуулираа.дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, өр төлбөр ял шийтгэлгүй хүнийг засаг даргад нэр дэвшүүлдэг. Энэ шаардлагыг яаж ийгээд хангачих гээд “шантаршгүй” зүтгэж буй Дорнодын нэгэн нөхөр байгаа нь Номтын “фракцынх” гэгддэг М. Бадамсүрэн юм.  Аймгийн МАН-ын хорооны дарга асан тэрээр Н.Алтанхуягийн үед Засаг даргад нэр дэвшсэн ч төрд ажилласан гэх гурван жил нь хүрэлгүй нам унасан. Н.Номтойбаяр нь ширээ шааж ирээд хэрүүл хийсэн ч бараагүй. Ингээд аймаг дотроо “улстөрийн тохироо” хийж АН-ын С.Ганбатыг Зсаг дарга болгоод Ардын намын М.Бадамсүрэн орлогчоор нь томилогджээ. Аймгийн МАН-ын залуус үүнийг эсэргүүцэж хот орж заргалдаад намын хорооны даргаа унагаж чадсан. Одоо М.Бадамсүрэн нь Ардын намын гишүүн эсэх нь тодорхойгүй байна. 20 хоногийн өмнө Дорнодын улстөр дахин буцалж Засаг даргаа унагалаа. Одоо нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн нь ахиад л М.Бадамсүрэн болжээ. Гэхдээ түүнд нэг том саад байдаг нь төрд гурван жил ажилласан гэх шаардлагыг яагаад ч хангаж чаддаггүй. М.Бадамсүрэнгийн улс болон хувийн байгууллагад ажилласан түүхийг дурдахад “Петровис”-д 18 сар бензин түгээч, “Магнай трейд”-д 28 сар бензин түгээгч, МАН-д 39 сар буюу 2012 оны 9-р сар хүртэл ажилласан нь төрд бус улстөрийн байгууллагад ажилласнаар тооцогддог. . Дараа нь Хэрлэн сумын орлогчоор сарын 140.0 мянган төгрөгний цалинтай нэг сар ажилласан гэнэ.  2013 оны 6-11-р сар хүртэл аймгийн ЗДТГ-аас 6 сар цалин авсан ч албан өрөөгүй байжээ.  2013 оны 2-р сараас аймгийн Засаг даргын орлогчоор 16 сар өнөөдрийг хүртэл ажиллахдаа МАН-аас хөөгдсөн гэх ярианд өртсөн. Ийнхүү төрд ажилласан цалин авч байсныг нь оруулаад тооцсон ч дөнгөж 29 сар болдог гэнэ. Гэхдээ тэрээр төрд ажилласан жилээ ихэсгэх гэж бараг л “хазахаас бусдыг хийсэн”-ийг энд өгүүлье. 2013 онд М.Бадамсүрэн нь аймгийн ЗДТГ-аас цалин авч байжээ. Засаг дарга Ц.Жанлавыг өвчтэй байх үед нь орлогч Л.Хишигтогтох нь захирамж гаргаад түүнийг Засаг даргын зөвлөхөөр томилжээ. Энэ нь орлогч нь Засаг даргадаа мэдлэг чадвартай зөвлөх “олж өгсөн” буянтай сайхан үйлдэл мэт боловч үнэндээ М.Бадамсүрэнгийн төрд ажилласан гэх сарыг нэгээр боловч нэмэх гэсэн хэрэг байж. Эмчилгээ нь дууссан Ц.Жанлав ажилдаа ормогц өнөөх зөвлөх томилсон орлогчийнхоо захирамжийг хүчингүй болгоод М.Бадамсүрэнгээр авсан цалинг нь буцаан төлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь зөвлөхөөр “ажилласан” хугацаа шууд цуцлагдсан гэсэн хэрэг юм. Энэ бүхний дараа аймгийн улстөр бужигнаж М.Бадамсүрэн нь Засаг даргын орлогч болжээ. Том албанд суунгуутаа Засаг даргадаа “хүсэлт гарган” өнөөх гай болсон Ц.Жанлавын захирамжийг С.Ганбатаараа цуцлуулан зөвлөхөөр “ажилласан” сараа сэргээгээд авчээ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших