Нууц мэдээллийн уурхай

НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийн нэрлэсэн ”зарчимгүй үйлдэлтэй нөхөд” хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-04-03 02:05:07

Н.Номтойбаяр хичнээн үгүйсгэсэн ч НАМЗХ хуваагдлын ирмэгт тулсан нь үнэн болж таарчээ. Одоогоор хөрөнгөлөг элит давхаргаас гаралтай “угсаа залгамжлагч хунтайж” нар болон жирийн “харц ардын” залуусаас бүрдсэн хуучны Бошгыг халах халах залуус маягийн Эвлэлийнхэн гэж ерөнхийд нь  ойлгож болно. НАМЗХ-ны хуваагдлын гол шалтгаан нь аль эртнээс эхэлсэн хөрөнгө мөнгө, нийгмийн давхаргын ялгаралаар тодорхойлогдсон хоёр туйл рүү чиглэсэн татагдал байжээ. Элит залуус нь мэдээж хөдөө юм уу эсвэл Баянхошуу “гаралтнуудаа” өөртөө багтаасангүй. Харин нөгөө тал нь мөнгөтэй хөрөнгөтэй залуусын гарын дохиогоор хөдөлдөг хүүхэлдэй байх хүсэлгүй гэнэ. Одоо ч гэсэн үзэл баримтлалаа тодорхойлж чадаагүй МАН-ын залуус үзэл санаа, үнэт зүйлс бодлого хөтөлбөрийн ялгаагаар бус харин хөрөнгө чинээ зиндаа давхаргаараа л хуваагдана. Америкд сурдаг гэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нь гэнэт яаран ирсэн. Уг нь оюутан хүний хувьд хавар цаг шалгалт шүүлэгдээ бэлтгэх гээд завгүй маш чухал үе. Харин тэрээр яаран ирэх болсон шалтгаанаа “чоно борооноор” гэж тайлбарлажээ. Тэр “чоно” нь явж явж Н.Номтойбаяр дээр бууж байна. Одоогоор НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч тэрээр жинхлэх санаатай байгаа нь нууц биш болсон. Гэхдээ залуусын энэ “зодооныг” дээрээс нэг том бурхи ажиглан суугаа нь У.Хүрэлсүх юм. Эрх мэдэл нь улам бүр ихсэж байгаа түүний зөвшөөрөлгүйгээр МАН-д ямар нэгэн ажиллагаа явагдахгүй байгаа. Магадгүй тэрээр өөрийнх нь туслалцаагүйгээр Л.Оюун-Эрдэнэ Номт хүүг дарж чадах эсэхийг хэсэг зууртаа харж байж ч болох юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших