Нууц мэдээллийн уурхай

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд “судалгаагаа” үзүүлнэ үү…

Нийтэлсэн: 2015-04-02 06:47:55

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдод нэгэн судалгаа бий гэнэ. Түүнд нэр нь багтсан хүн тэр чигээрээ “тэнгэрийн умдаг” атгалаа гэсэн үг бололтой. Учир нь 2016 оны сонгуульд нэр дэвших эрх нь нээгдэж байгаа аж. Энэ талаар  АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдэл хийж намын даргын үүрэг гүйцэтгэгч бялуугаа хуваачихсан гэжээ. Өнгөрсөн 3-р сарын 25-нд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд мессэж ирсэн гэнэ. Мессежинд “2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮЗХ-ны гишүүдтэй намын дарга 3 дугаар сарын 26-аас 27-ны хооронд өглөө 09-өөс 18.00 цагийн хооронд ганцаарчилж уулзана” гэсэн байж. Үүний дагуу АН-ын ҮЗХ-ны гишүүд намын даргынхаа байр суурийг сонирхож орж уулзсан юм билээ. Зарим гишүүдийн тухайд нэр дэвших хүсэлгүй ч намын дарга юу гэхнэв, ямар байр суурь баримталж байгааг нь сонирхож уулзсан байсан. Гишүүдийг уулзахад манай намын дарга “Чиний нэр энэ судалгаан дээр алга. Чи дэвшихгүй. Танай аймгаас УИХ-ын гишүүнд чинь амлачихсан байгаа. Чи бол яваад гарахгүй. Чи бол өмнө нь дэвшээд унаж байсан” гэх зэргээр хэл амаар дайрч давшилсан гэнэ. “Даргаа Та яагаад ингэж байгаа юм бэ, ямар судалгаа вэ” гэх зэргээр тодруулахад нь “Чамтай хууч хөөрөх зав алга. Гар. Дараагийнх нь хурдал” гэх зэргээр айлгах, сүрдүүлэхийн алин болохыг мэдэхгүй, ямар ч байсан иймэрхүү ааш гаргасан гэж ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Түүнийг ч гэсэн Баянхонгорын хоёр гишүүнд чинь би амлачихсан тул ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд гар яв гэжээ. 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших