Нууц мэдээллийн уурхай

Алтны уурхайтай “Дууш Мандал хайрхан” ТББ-ын захирал эмэгтэй 39 ширхэг тэсрэх бодис хадгалж байжээ

Нийтэлсэн: 2015-04-02 04:02:53

Монголын шоргоолж шиг олон ТББ-уудын утга учир бүрэн алдагджээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэрнээс нь харахад байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа авуулдаг болов уу гэмээр “Дууш Мандал хайрхан” ТББ-ын байрнаас цагдаагийнхэн 39 ширхэг аммонитын төрлийн тэсрэх бодис, гар тэсэлгээ явуулах зориулалттай гуурс бүхий хөндлөн тэслэгч бялт/ детонатор/ буюу тэсэрч дэлбэрэх бодис хурааж авчээ. Гүйцэтгэх захирал Д.Туяа нь ТББ-ынхаа харьяанд Ноёдын алтны уурхайтай чинээлэг иргэн гэнэ. Тэрээр 2014 оны 11-р сарын 20-нд Нарантуул захын үүднээс үл таних залуугаас нэг тор зуурмаг, 39 ширхэг тэсэлгээний жижиг аммонит, 2 ширхэг тэсэлгээний утас зэргийг уурхайн хатуу хэсэгт туршиж үзэхээр авч тэр оройдоо вагоноор Зүүн хараад ирсэн гэдгээ хүлээж. Тэдгээр зүйлсийг 180 мянган төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Гэхдээ би огт ашиглаагүй гэж баталж. Д.Туяа нь  Мандал сумын “Дууш Мандал хайрхан” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладагын хувьд ямар нэгэн цалин, урамшуулал авдаггүй тул хувьдаа алтны уурхай ажиллуулдаг гэжээ. Мэдээж ТББ-д нь тэсэлгээний бодис ашиглах тусгай зөвшөөрөл байсангүй, олгох ч үндэслэлгүй юм. Гайхалтай нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Мандал сумын ЗДТГ-ын төлөөлж тамгын газрын дарга Д.Байгалмаа нь “би иргэний нэхэмжлэгчээр томилогдон байцаалт өгч байгаа болохоор яг юу ярихаа сайн мэдэхгүй байна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн юм ярьж. Ашгийн бус үйл ажиллагаа явуулах учиртай ТББ сумынх нь нутаг дээр алтны уурхай ажиллуулаад дээр нь тэсэрч дэлбэрэх бодис цуглуулаад, хадгалаад байж байхад сумын ЗДТГ-ын даргад нь мэдэх ч зүйл алга, хэлэх ч зүйл алга гэнэ. Энэ бүхний учрыг хууль зүйн талаас нь биш юм аа гэхэд сумынхаа байгаль орчины үүднээс тайлбарлаад эрх ашгаа илэрхийлэх мэдлэг чадвар энэ даргад байхгүй байгаа нь харамсаар… Энэ сумын  Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нарыг Ноён уулыг орон нутгийн хамгаалалтаас гаргаж лиценз олгуулсан хэрэгт нутгийн иргэд нь буруутгадаг.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших