Нууц мэдээллийн уурхай

“Байлхагва” компанийхан 14 давхраас унаж амиа алдсан охиныг өөрөө ослын бүсээ зүүгээгүй байсан гэж буруутгажээ

Нийтэлсэн: 2015-04-02 02:37:26

Барилгын компаниуд осол гаргачихаад хэргээс мултрахын тулд хүний үнэргүй зан гаргадаг болжээ. Энэ явдал Есүгэн охины хэрэгт тод харагдсан бол “Байлхагва” компаний осолд ч бас давтагджээ. 2014 оны 9-р сарын  22-нд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Илсон девелормент” компаний туслан гүйцэтгэгч “Байлхагва” компаний ажилтан С.С нь 14 давхарт ажиллаж байхад нь дүүжин өргүүрийн тросс тасарнаас унаж амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Талийгаач нь ердөө 18-хан настай Архангайн охин байжээ. Гэтэл энэ хэрэгт анхнаасаа л аюулгүй ажиллагааны зааварчилгааг байнга өгч байсан, хохирогч өөрөө хамгаалалтын бүсээ бүсэлж зүүгээгүй болоод явчихжээ. Талийгаач өөрө анхаарал болгоомжгүй байсан байж болно. Гэхдээ дөнгөж ажилд орсон туслах ажилтан, бүр эмэгтэй хүүхдийг 14 давхарт ажиллуулах бөх зүрх гаргаснаа компаний захирал Б.Лхагвасүрэн, бригадын дарга Г.Өлзийбат нар нь маш харицлагүйгээр тайлбарлажээ. Бригадын дарга Г.Өлзийбат нь өндөрт туршлагатай ажилчин ажиллах ёстой гэдгийг мэддэггүй байсан гэнэ. Гэтэл ном журам ёсоороо  эмнэлэгийн урьдчилсан үзлэгт тэнцсэн, 1-ээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй ажилчид, инженер техникийн ажилтнууд л өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэх ёстой байжээ. Мөн анх удаагаа өндөрт ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон ажилчинг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон туршлагатай ажилтны байнгын хяналтын дор нэг жилийн хугацаанд ажиллуулна  гэсэн заалт ч зөрчигдөж.  “Байлхагва” компаний захирал Б.Лхагвасүрэн нь хүн хүч дутуу тул нэмж ав хэмээн үүрэг өгсөний дагуу бригадын дарга нь амаар тохиролцоод 18-хан настай охиныг 14 давхарт ажиллуулахаар гаргажээ. Шалгалтаар захирал, бригадын дарга хоёр ажиллагсдыг өөрсдөө бүрдүүлэн авахдаа  ямар нэгэн гэрээ, тушаал гаргаагүй, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлагыг харгалзахгүйгээр авч ажиллуулсан байжээ.  14 давхраас унасан хохирогч эмнэлэг хүрэлгүй замдаа нас баржээ.  Эмэгтэй хүн нямбай хийдэг, хохирогч өөрөө хамгаалалтын бүсээ бүслээгүй гэсэн захирал Б.Лхагвасүрэн, бригадын дарга Г.Өлзийбат нарт нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших