Г.Занданшатарыг улстөрд эргүүлэн залья
Маш өндөр өртгөөр бэлтгэгдсэн МАН-ын нэгэн шилдэг боловсон хүчин зэвэрч суугаагийн нэг нь Г.Занданшатар юм. Тэрээр “Шийдлийн” Засгийн газарт орсон Ардын намын сайд нарын тоонд ороогүй. Гэтэл Г.Занданшатар нь Монгол орон эдийн засгийн болон системийн гүнзгийн хямралд орсоны учир шалгааныг тогтоогоод хямралаас гарах гарц шийдэл дээр судалгаа хийсээр явж. Өдгөө нь энэ ажил дуусан тул түүний цүнхэнд Монголыг аврах бэлэн төлөвлөгөө явж байна. Харамсалтай нь толгойтой биш мөнгөтэй нөхдүүдэд найр тавьдаг архаг өвчнөөсөө Ардын нам салаагүй хэвээрээ. Ямар ч байсан Г.Занданшатар нь У.Хүрэлсүхээс хамаагүй цэвэрхэн англиар ярьдаг, гадаад бодлого,аюулгүй байдлын асуудлаар Л.Пүрэвсүрэнд лекц уншссан ч чадахаар, Ж.Эрдэнэбатаас илүү төрийн ажлын туршлагатай, Д.Цогтбаатарын сайд нь байсан, Н.Төмөрхүүг дагуулахгүй газар үзэж нүд тайлсан улстөрч юм.
NUUTS.mn