Нууц мэдээллийн уурхай

“Живж буй хөлгийн эзэн” Ц.Оюундарь

Нийтэлсэн: 2015-04-02 00:55:11

Урьд нь МҮОНТ-ийн захирал байх хугацаандаа Ц.Оюундарь улстөрчидтэй холбогдож байгууллагаа чамгүй улстөржүүлснхийхээ шанд АН-ын генсек болсон. Энэ үеэс тэрээр эргээд радио, телевиз рүүгээ дайрч “Живж буй хөлөг-1, 2, 3” цуврал нийтлэлүүдийг захиалгаар бичүүлж байсан гэдэг. Улс төрд ормогцоо л хамт олноо живж буй хөлөг онгоцтой зүйрлэн эргэж ирэх нүүргүй болоод байсан нэгэн. Улмаар улстөрч болоод ч улс төр хийх чадамжгүй гэдгээ өөрийнхөндөө ч өрөөлд ч харуулсан эмэгтэй. Тэрээр Н.Алтанхуягтай нийлж МоАХ-г бараг л булшилж, Н.Алтанхуягийн эсрэг ажиллаж байсан З.Энхболдын хүчийг ч сулруулах ажлыг гардан зохиолж байгуулж байсан юм. Эзний алба ээлжтэйн үлгэрээр УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болмогцоо Ц.Оюундарийг дэвшүүлэн зайлуулах замаар намын генсекийн ажлыг нь авсан. Ингээд Ц.Оюундарь улс төрөөс шахагдаад ирэхээр “зүрх сэтгэлийн дуудлагаар ирлээ” хэмээн ичих ч үгүй хэлсээр радио телевиздээ эргэж ирсэн нь энэ юм. Угтаа бол З.Энхболд дарга “Чамд ийм л боломж байна” хэмээн хатуухан хэлж МҮОНРТ рүү явуулсан гэнэ. МҮОНРТ-ийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 05-нд томилогдохдоо АН-ын генсекийн тамга тэмдгээ ч өгөөгүй байсан (нэгдүгээр сарын 08-нд тамга тэмдгээ Л.Эрхэмбаярт хүлээлгэж өгсөн байдаг) гэдгээрээ тэрээр төрийн албан хаагчийн хууль, журмыг тоохгүй зөрчсөн аж. Улс төрөөс шахагдаж ирсэн тавиул дарга нарын цувааг үргэлжлүүлсэн Ц.Оюундарийн явдал ерөөсөө энэ байгууллагын хувьд анхных ч биш. Яам, агентлагийн удаад орох багахан хэмжээний бялуу хэмээн харж жийгдсэн улстөрчдийг томилдог газар МҮОНРТ болсон гэлтэй. Иймээс л Ц.Оюундарийг улс төрийн намаас шууд томилогдсон, Үндэсний зөвлөлийн сонгон шалгаруулалтаар ордог дүрэм журмыг уландаа гишгэсэн хэмээн үзэж хамт олон нь ч тэр, иргэд олон нийтийн төлөөлөл ч тэр дуу нэгтэй огцруулахаар шийдсэн гэнэ. Өмнө нь МАН-ынхан Ц.Оюундарийг Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээх сүрдүүлэг хийсэн тул МҮОНРТ-ийн дэд даргаар МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэлийг, ММ агентлагийн захирлаар мөн л МАН-ын хэвлэлийн албыг удирдаж байсан М.Оюунчимэгийг тус тус томилж сөрөг хүчний шаардлагыг биелүүлсэн байдаг.

 

Х.Түмэн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших