Исламын улсын дайчид эмэгтэй хүний хувцас өмсөөд бүслэлтээс гарах гэжээ
Нийтэлсэн: 2015-04-01 07:44:17
Эр зоригтой дайчин гэж өөрсдийгөө магтдаг Исламын улсын дайчид шившигтэйгээр олзогджээ. Иракийн Тигрит хотын дэргэдэх тулаанд Засгийн газрын хүчинд бүслэгдсэн дайчид нь амь гарахын тулд эмэгтэй хүний хувцас өмсөн зугтах гээд баригджээ. 20 гаруй дайчин нь нүүр амаа будаж гивлүүр өмссөн байсан гэнэ. Ийнхүү Исламын дайчид зэвсэггүй олзлогсодод л эрэлхүү болохоос тулаан талбарт хулчгар амьтад гэдгээ харуулжээ.
NUUTS.mn