Нууц мэдээллийн уурхай

Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтаныг “Нийслэл Өргөө”-гийн акт авч яваад алга болсон гэжээ

Нийтэлсэн: 2015-04-01 06:40:49

“Нийслэл Өргөө” компаний Баян-Өлгий аймагт 26 багийн төв барих нэрээр авсан 1.5 тэрбумын булхай нь Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед болсон явдал юм. Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Г.Солтан нэр холбогджээ. Тэрээр өдгөө Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна. Өмнөх намын дарга аймгийн Засаг дарга байсан С.Хавал нь ч бас холбогдсон.  Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх Г.Солтан нь “Нийслэл Өргөө” компанийг төлөөлөн ирсэн гэх Д.Чулуунцэцэгийн хагас дутуу барьсан 19 багийн төвийг улсын комиссд хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцжээ. Бүр улсын комиссд орсон гишүүд газар дээр нь очиж үзэж шалгаагүй байхад тулган гарын үсэг зуруулж чадсан байна. Тухайн үед аймгийн ЗДТГ-ын аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Сьезхан нь “ …Тамгын газрын дарга Б.Зархум, Ерөнхий сайд Су.Батболдын зөвлөх Г.Солтан нар дуудаж багийн төвийн үлдэгдэл санхүүжилт хаагдах гээд байна, ямар нэгэн асуудал гарвал бид өөрсдөө хариуцана гээд А.Амирбек, Б.Ермурат нараар гарын үсэг зуруулаад ир гэсэн. …миний бие тухайн актанд дарга нарын шахалтанд орж зурсан болох нь үнэн, “Нийслэл өргөө”-ийн эдийн засагч А.Энхчимэг нарийн бичгийн даргаар томилогдсон учир тэр хүнээр гарын үсэг зуруулахаар Ерөнхий сайдын зөвлөх Г.Солтан актыг авч яваад тэр чигээрээ эргүүлж авч ирээгүй, уг актыг авч явсан Г.Солтан, багийн төвийг хариуцан бариулж байсан Д.Чулуунцэцэг нар хуйвалдан А.Энхчимэгийн гарын үсэгийг дурайлган зурсаныг Д.Чулуунцэцэг өрөө хүлээн зөвшөөрсөн” гэж мэдүүлжээ. Ийнхүү 26 багийн төв баригдахаас 19 нь хагас дутуу баригдсан байхад МАН-ынхан улсын комиссд хүлээн авах ажлыг хүчээр тулган явуулжээ. Аймгийн Газрын харилцааны ажилтан Б.Ермуратыг бүр эмнэлэгт хэвтэж байхад нь очиж гарын үсэг зуруулжээ. “…Тухайн үед намайг ямар үндэслэлээр Улсын комисст оруулсан нь тодорхойгүй,  энэ талаар хэн нэгэн албан тушаалтан надад албан ёсоор мэдэгдээгүй, эмнэлэгт хэвтэж байхад ЗДТГ-ын ажилтан Б.Сьезхан ирж чамайг Улсын комиссын гишүүнээр томилсон” гээд нэг хувь Улсын комиссын актыг үзүүлэхэд хоёр хүний гарын үсэг дутуу байсан, санхүүжилт хаагдах гээд байна гэж хэлэхээр нь дагаад гарын үсэг зурсан, бидний гарын үсэг зурсан актыг Ерөнхий сайдын зөвлөх Г.Солтан авч яваад тэр чигээрээ эргүүлж авч ирээгүй” гэжээ. Аймгийн ОБХ-ийн ажилтан А.Амирбекээр мөн л гарын үсэг зуруулж. “13 сумын багийн төвийн барилгын санхүүжилт хаагдах гээд байна, нэг хувь актан дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэхэд би очиж үзээгүй тул гарын үсэг зурахгүй гэсэн, удалгүй Тамгын газрын даргын унадаг албаны унаагаар Б.Сьезхан гэрийн гадаа ирээд “Тамгын газрын дарга Б.Зархум явуулсан, энэ Улсын комиссын акт байна, Тамгын газрын дарга Б.Зархум чамтай өөрөө утсаар ярсан биздээ” гэж хэлсэн, би Б.Сьезханаас ямар нэг асуудал гарвал хэн хариуцах вэ гэхэд аймгийн дарга нар хариуцана гэсэн,  тэр актыг Ерөнхий сайдын зөвлөх Г.Солтан авч яваад тэр чигээрээ эргүүлж авч ирээгүй” гэжээ. Ийнхүү улсын комиссын актанд гарын үсэг зурсан жирийн албан хаагчид бүгд эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тэднийг шахаж тулгасан дарга нар хэргээс мултарчээ. Анх ажилтнуудаар гарын үсэг зуруулахдаа “ямар нэгэн асуудал гарвал бид хариуцна” гэснээ Г.Солтан дарга таг мартжээ. Мөн  “Нийслэл Өргөө” компани 26 багийн төв барина хэмээн 1.5 тэрбум авсан ч ердөө хагас дутуу 19-ыг нь л бариад байсныг мэдээгүй гэж мэлзэх болов уу?



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших