Нууц мэдээллийн уурхай

З.Баянсэлэнгэ “МАН-тай хамтарвал манай нам өндөр албан тушаал авах гээд байна” хэмээн мөнгө тараалгасан гэжээ

Нийтэлсэн: 2015-04-01 03:09:55

Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, болон Н.Одхүү нар нь мөгө тараалгасан хэрэг шүүхийн шат дамжин хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч нар анхнаасаа хэргийг удирдан зохион байгуулсан гэх гишүүн хатагтай, Н.Одхүү нарыг шүүгдэгчээр татахыг шаардаж байсан ч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээрээ З.Баянсэлэнгэ мултарч үлдэж чадсан. Хэрэг явдал ингэж өрнөжээ. Чингэлтэй дүүргийн 9-р хороонд дүүргийн ИТХ-д АН-аас Г.Ганболд, МАН-аас Ц.Бугасүрэн, МАХН-аас Н.Хишигсүрэн нар нэр дэвшиж өрсөлджээ. Эхний санал хураалтаар АН-ын нэр дэвшигч 45.3, Ардын намынх 38.1, МАХН-ынх 16.6 хувийн санал тус тус авсан ч дүүргийн хэмжээгээр саналаа өгсөн иргэдийн ирц 50 хувьд хүрээгүй тул дахин санал хураахаар болсон. Нэгэнт гарч чадахгүйгээ мэдсэн МАХН ялсан тохиолдолд  албан тушаал авах тохироогоор Ардын намтай улстөрийн наймаа хийжээ. З.Баянсэлэнгэ, Н.Одхүү нар нь сонгуулийн штабаа цуглуулан намын шийдвэр хэмээн МАН-тай хамтарч ажиллахыг тулгаж. МАХН-ын нэр дэвшигч Н.Хишигсүрэн мөрдөн байцаалтаар энэ хэргийн гол зохион байгуулагч гэгдсэн ч тэрээр хүлээн зөвшөөрөөгүй. Харин З.Баянсэлэнгэ, Н.Одхүү нар тулгаж шахсан гэдгийг шүүх хуралд мэдүүлжээ. Гишүүн хатагтай “манай нам МАН-тай нэгдвэл том албан тушаал авна, чамайг дүүргийн Биеийн тамир, спортын газрын дарга болгохоор тохирсон” гэх зэргээр ятгаж шахсаар нэр дэвшигчээ нэрээ татахыг зөвшөөрүүлж чаджээ. Дараа нь Н.Одхүү нь түүнийг МАН-ын нэр дэвшигч Бугасүрэнтэй уулзуулаад “одоо та хоёр эр шиг ярилц” гээд нэг өрөөнд оруулсан гэнэ. Ингээд Хишигсүрэнгийн авсан саналыг хэрхэн МАН-ын нэр дэвшигчид өгүүлэх тухай буюу хэдэн төгрөгөөр тохирох тухай халуун наймаа өрнөжээ. МАХН-ын 16.6 хувь буюу 400 хүний саналыг таван сая төгрөгөөр тохирон худалдан авч түүнээсээ сонгогч нарт “цайны мөнгө” өгөхөөр болж.  Эхний уулзалт Сүхбаатарын дүүргийн шүүхийн урд талын зоогийн газарт болж харин мөнгөө Бишрэлт зочид буудлын нэг давхрын вип өрөөнд өгч авчээ. Гэтэл МАН-ынхан талыг нь буюу 2.4 сая төгрөг л авчирсан тул Хишигсүрэн хулхидлаа хэмээн бөөн уур болж.  Дөлгөөн нуурын хавьцаа МАХН-ын штаб байсан агаад Хишигсүрэн тэндээсээ хүмүүсээ дуудан мөнгөө тараах ажлаа эхэлжээ. Тэд гэнэдэж мөнгө тараах хар ажлыг гардаж хийгээд баригдсан бол МАН-ынхан хашир улс гэсэндээ үүнээс зайгаа барихаа мэдэж байж.  Хишигсүрэн мөнгөнөөсөө Галмандахад 1.1 саяыг өгч “саяыг нь Бугасүрэнг дэмжээрэй гээд бацаануудаараа тараалга, зуу нь чиний ажлын хөлс” гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээр Сүхбаатараар нэг саяыг, Гантулгаар 100 мянгыг тараалгажээ. Гайхалтай нь Хишигсүрэн нь мөнгөө тарааж эхлэнгүүтээ л энэ тухайгаа АН-ын нэр дэвшигч Г.Ганболдод утсаар хэлсэн гэнэ. Ганболд ч МАХН-ын нэр дэвшигчээс мөнгө тарааж байгаа тухай мэдээлэл авснаа шүүхэд мэдүүлжээ. Хишигсүрэнгийн “бацаанууд” тун болхи ажиллаж олон хүнтэй газраар мөнгөө тараасан гэнэ. Айлд гадна дотнын 5-6 хүн байхад МАН-ын Бугасүрэнг дэмжээрэй гээд 10-20 мянган төгрөг өгч түүнийг нь орон дээр хэвтэж байсан хүүхдүүд гар утсаараа бичиж авч байхыг хүртэл мэдэхгүй харайлгаж явчээ. Ингээд л мөнгө тараасан олон баримт тал талаасаа цугларч. АН-ынхан  тэр дор нь цагдаад хандсанд маш олон баримт бичлэг цуглуулж хурааж авчээ. Энэ хэргийн гол хохирогч нь АН-ын нэр дэвшигч Г.Ганболд гэж тогтоожээ. Хэрвээ МАН МАХН хоёр мөнгө тараагаагүй бол тэр ИТХ-д  сонгогдох байсан гэнэ. МАН-ын Ц.Бугасүрэн ялах гэж нэлээд “зүтгэсэн” агаад өөрийнхөө хөрөнгөөр гудамжинд гэрэлтүүлэг тавьсан нь илэрсэн гэнэ. Мөн дахин санал хураалт болж байхад зөвхөн 9-р хорооны иргэдийн гар утсанд “намайг дэмжсэнд баярлалаа Бугасүрэн” гэсэн мессэж ирсэн нь бас л нотлох баримт болжээ. Анхан шатны шүүх иргэдийг сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд нь эд мөнгө тарааж саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн МАН-ын Ц.Бугасүрэнг захиалагчаар, МАХН-ын Н.Хишигсүрэнг зохион байгулагчаар мөнгө тараасан нөхдийг гүйцэтгэгчээр тогтоон төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2-4 жилээр хасаж 10-4 сар баривлах ял ногдуулсан. Захилагч зохион байгуулагч хоёр 120 гаруй хоног цагдан хоригдсон бол цаад эзэд нь болох З.Баянсэлэнгэ, Н.Одхүү нар уснаас хуурай гарчээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших