Эбола вирус бэлгийн замаар халддагийг ДЭМБ тогтоожээ
Нийтэлсэн: 2015-03-31 06:05:52
Олон мянган хүний амийг авч одсон Эболагийн нян бэлгийн замаар халдварладаг болохыг ДЭМБ анхааруулжээ. Иймд халдвар тусаж эдгэсэн хүмүүсийг гурван сарын турш бэлгийн хавьталд орохоос татгалзах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч. Мөн эбола өвчингийн голомттой орноос ирсэн иргэдтэй бэлгийн харьцаанд орохдоо заавал бэлгэвч хэрэглэхийг анхааруулсан гэнэ. Африкийн Гвиней, Либерий, Сьерра-Леоне зэрэг улсад дэгдсэн энэ өвчин 10 мянган хүний аминд хүрсэн. Мөн Нигери, Англи, Америк голомттойд тооцогддог.
NUUTS.mn