“Орифлейм Монгол” компани орчуулагчаа амраалгүй ажиллуулдаг гэнэ
Нийтэлсэн: 2015-03-31 04:31:57
“Орондоо унтах завгүй олзлолдон тулалдаж явлаа” гэдэг шиг “Орифлейм Монгол” компаний том том каталогийг орчуулдаг орчуулагч амарч ч адалгүй ажилласаар эцэстээ халагдсандаа гомдолтой яваа гэнэ. Ж.Б нь ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан гэнэ. Компаний удирдлыгын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй аж. Түүний үндсэн ажил нь англи, орос хэлнээс орчуулга хийх байж. Гэтэл өнгөрсөн оны намар захирал Л.Сэлэнгэ нь “та сургалтанд яваагүй, мөн каталоги хугацаанд нь орчуулаагүй учраас цаашид ажиллуулах боломжгүй тул өөрийн саналаар халагдах өргөдлөө бичээд өг” гэхэд нь халж байгаа бол тушаалаа гаргаж өг гэж хэлж. Ингээд ажлаа хийж явтал шинэ орчуулагч авсан байжээ. “Надад амрана гэдэг асуудал бараг байдаггүй, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргахгүйг хичээн өөрийн бүх л зав, чөлөөг ашиглан ажилласаар байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна” гэжээ. 2014 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Швейдийн Стокхольмд зохион байгуулагдсан “Орчуулгын цоо шинэ програмд шилжих” сургалтад өөрийн хувийн зохион байгуулалтаас болж оролцож чадаагүй” гэснийг нь орчуулагч тухайн үед визинд орох байсан боловч хоолой өвдөөд халуураад босч чадаагүй. Энэ тухайгаа офисс менежер Баярмаад утсаар залгаж хэлсэн гэж баталжээ. Мөн өвчтэй байсан гэдгээ нотлох актаа хүртэл өгсөн гэнэ. Ажил олгогч нь ажилтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн гэдгийг баримтаар баталгаажуулж байх учиртай ч энэ компанид тийм хэмжээний компаний ёс журам, соёл байдаггүй бололтой. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй байгаагаас гадна ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар нэрлэн заагаагүй байжээ. Энэ нь ажилтан ямар ч зөрчил гаргасан түүнийг компаний удирдлагын зүгээс хүсвэл ажлаас халагдах хэмжээнийх гэж үзээд халах боломж олгодог бололтой. Хэдийн хувийн компани, ажил олгогч ч гэсэн захиргаа ажилтан хоёрын харилцаа хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг гэдгийг “миний юм хувийн юм” гэсэн сэтгэлгээгээр ажиллаад сурчихсан компаний эзэд одоо болтол ойлгохгүй явна.
NUUTS.mn