Нууц мэдээллийн уурхай

Л.Пүрэвбаатарын унаа 200 сая бол Н.Золжаргалынх 300 саяын үнэтэй гэнэ үү ?

Нийтэлсэн: 2015-03-31 03:36:20

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын тансаглал энэ өдрийн гол сэдэв боллоо. Хамгийн эмгэнэлтэй нь төмөр замын дарга нар 15 мянган ажилчдынхаа 2,3-р сарын үр дүнгийн шагналт цалинг хасан байж 200 саяын “Лексус 570” авсан гэнэ. Гэтэл цаана нь түүнээс ч үнэтэй унаа хөлөглөдөг том дарга байгаа бололтой.  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын  “зайдалдаг” “Рэнже Ровер”-ийг 300 саяын үнэтэй гэх яриа дэгдээд байна. Тэнгэр хадсан энэ үнэ нь дотоод тоноглол хэрэгсэлдээ байдаг бололтой. Тэр бүх аппарат хэрэгсэлийн дэргэд  “Монос” хатагтайг дуу алдуулаад байдаг “бенц” ердөө л хүүхдийн тоглоом гэнэ. Улсын бүх мөнгөнд “эзэн суусан” тэрээр ийм зэргийн машин уналгүй яахав. Мөнгөөр дутна гэж байхгүй тул төмөр замын дарга нар шиг ажилтнуудынхаа шагналт цалинг хасаж танаж “ нэрээ баастахгүй”-гээ мэднэ. Харин ч эсрэгээр нь шагнаж урамшуулна гээч. Саяхны Г.Уянга гишүүний дэлгэсэн баримтаар үзэхэд нийтдээ 3.5 тэрбумаар шагнасан гэсэн. Хамгийн их шагналыг мэдээж Монголбанкны дээд түвшний дарга нар нь авчээ. Эрхэм ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд л гэхэд төвбанкнаас 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж авчихаж байна. Араас 139.5 саятай Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр нар шил даран нэхэж явна. Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд,  Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр нар нь Монголбанкны Ерөнхийлөгчийн Захирлуудын зөвлөлийн гишүүн тул ийн дээгүүр жаалах нь аргагүй биз. Хэдий Захирлуудын зөвлөлийн гишүүн ч Тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэндээ ердөө  90-хэн саяыг өгсөн нь жаахан “алагчилсан” болчихсон сурагтай.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших