Нууц мэдээллийн уурхай

Цагаадсан ЗГХЭГ-ын шинжээч Б.Ганбаатартай “Нийслэл Өргөө”-гийн бусад хэрэгтнүүд барьцжээ

Нийтэлсэн: 2015-03-31 02:23:34

Нийслэл Өргөө” компаний Д.Ганзоригийн хэргээс хоёрхон хүн цагаадан “уснаас хуурай гарсан”. ЗГХЭГ-ын  Санхүү хөрөнгө оруулалтын үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ганбаатар, “Нийслэл Өргөө” компаний ерөнхий нятлан бодогч Л.Сэлэнгэ хоёрт ийм “аз” тохиосон. Шинжээч Б.Ганбаатарыг ЗГХЭГ-ын  Баян-Өлгий аймагт баригдах багийн төвийн барилгын ажлын явц байдалд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, мөн “Нийслэл өргөө” компаний барилгын ажлын гүйцэтгэл нь бодит байдалтай нийцэж байгааг хянаж, эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулахгүйгээр аймгийн засаг дарга С.Хавалын хууль бусаар гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийг үндэслэн захиалагч талыг төлөөлж хоёр  удаагийн ажлын гүйцэтгэл дээр гарын үсэг зурж баталгаажуулан 1.3 тэрбумын  санхүүжилтийг улсын төсвөөс олгуулсны улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгасан. Харин тэрээр “Нийслэл Өргөө” нь санхүүжилтийг гаргаж авсан нь намайг  актанд гарын үсэг зурахаас өмнө болсон үйл явдал гэж  биеэ хамгаалсан гэнэ. Ийнхүү хоёр ч хүн цагаадаад ирсэнд бусад нь барьцаж гарчээ. Тэнсэн харгалзах ял авсан Баян-Өлгий аймгийн МХХ-ийн байцаагч дгийг хавтас хэрэгт авагдсан баримтаар Ялтан Б.Жандаурен ““Нийслэл Өргөө”-д санхүүжилтийг гаргаж өгсөн нь би актад гарын үсэг зурахаас өмнө болсон үйл явдал гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, мөн шүүх хуралдааны үед Б.Ганбаатарын “Нийслэл өргөө” гийн барьсан барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоо, Баян-Өлгий аймгаас баталгаажуулан ирүүлсэн баримт дээр гарын үсэг зурсан нь эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь миний гарын үсэг зурсан акт хүчин төгөлдөр бус гэдгийг баталж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, намайг ч бас өгөхийг хүсье” гэжээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших