Нууц мэдээллийн уурхай

“УБТЗ” ажилчдынхаа шагналт цалинг хасаад нийгэмлэгийн даргадаа 1.5 тэрбумаар орон сууц худалдан авч өгчээ

Нийтэлсэн: 2015-03-31 01:42:42

Улс орон даяар хэмнэлтийн бодлого явуулж байгааг төмөр зам “амжилттай” хэрэгжүүлж хэмнэж танах бүхнээ хасаж байна. Гэхдээ удирдахын дарга нараас бус харин хүйтэнд хөхөрч халуунд халж байдаг хэдэн муу ажилчдынхаа халааснаас хэмнэлт хийсэн гэнэ. Харин эрхэм дарга нар нь  200 саяын 570 унаа, 1.5 тэрбумын орон сууц гээд тэнгэрт гарчихжээ. УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар энэ сарын 26-ны өдрийн 168.б тоот цахилгаанаараа замын нийт ажилтнуудын 2015 оны 2.3-р сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг өгөхгүй байх шийдвэр гаргасан. Харин ТӨХ-нд ирүүлсэн мөн сарын 25-ны “Зээл авах дэмжлэг хүсэх” тухай албан тоотоороо 200 саяын үнэтэй “лексус 570”, нийгэмлэгийн даргадаа 1.5 тэрбумаар орон сууц худалдан авсанаа мэдэгдэж. Нийгэмлэгийн дарга гэдэг нь Л.Пүрэвбаатар юм. Шинэ удирдлага ийнхүү төмөр замаа “хувалз” мэт сороод эхэлжээ. Удирдах газраас нь ийм өндөр өртөгтэй худалдан авалт хийж болохгүй, төмөр замын хөрөнгө оруулалтанд тусгагдаагүй, ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй гээд эсэргүүцэх нэг ч дарга гарсангүй. Энэ нь зусардан долигоногчид Л.Пүрэвбаатарыг тойрон хүрээлсэнийг харуулж байна. Дарга ч өөрөө том япон засварын газартай гээд юм горьдохооргүй хөрөнгөлөг хүн гэдэг. Гэсэн ч тэвчиж чадсангүй бололтой. Ийнхүү 15 мянган ажилчдын үр дүнгийн шагнал шинэ 200 саяын лексус, 1.5 тэрбумын орон сууц болон хувирчээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших