Нууц мэдээллийн уурхай

Монголын тариаланчдын холбоо”-ны төлөөлөл Р.Бурмаа сайдтай уулзсан ч учраа сайн ойлголцож чадалгүй тарлаа

Нийтэлсэн: 2015-03-30 06:19:14

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”, “Монголын тариаланчдын холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа.  Уулзалтаар тус салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж хаврын тариалалтаас өмнө талууд ойлголцлын зөрүүгүй болж ажлаа эхлүүлэхийг чухалчилж байсан ч чадсангүй. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-аас буудай импортлох шийдвэр гаргасан. Үүнийг тариалан эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Учир нь дотоодод хангалттай буудай байгаа учраас гаднаас авах шаардлага байхгүй гэж үзэж буй. Хэрвээ гаднаас буудай импортоор авбал дотоод дахь буудайнууд зах зээлд худалдаалагдаж чадахгүй ялзарч, муудах аюултай хэмээн тариаланчид ярьж байгаа. Үүнээс болж дотоодын тариалан эрхлэгчид алдагдалд орно. Тиймээс Р.Бурмаа сайдыг уг шийдвэрийг эсэргүүцэж тариалан эрхлэгчид трактортай жагсаал хүртэл зохион байгуулсан юм. Харин яамны зүгээс тэднийг цавуулаг ихтэй буудай тарьсан учраас гаднаас нөхөж авахаар болсон гэсэн тайлбарыг хийж буй. Энэ мэт асуудлаа шийдэхээр өчигдөр тус салбарынхан  Р.Бурмаа сайдтай уулзсан ч төдийлөн учраа сайн ойлголцож чадалгүй тарлаа.





 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших