Нууц мэдээллийн уурхай

Нөхөртөө компаний хоол өглөө хэмээн “Оюутолгой” монгол эмэгтэйг халжээ

Нийтэлсэн: 2015-03-30 03:59:47

Оюутолгой гэж Монголын төрөөс орлогоо харамладаг, монгол ажилчдаасаа хоолоо  харамладаг компани өмнийн говийн их баялагийг эзэрхийлж. Баялагийг нь эзэрхийлээд зогсохгүй иргэдийг нь элдэв шахалт дарамтанд оруулж өөрийн дураараа ажлаас халдаг болжээ. Тус компанид үйлчилгээний инженерээр ажилладаг И.О-г хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан хэмээн компаний гадаад захирал, монгол ажилтнууд нь нэгэн дуугаар буруутгаж. Гаргасан зөрчил гэдгийг нь монгол ёс ойлголтоор аваад үзэхэд өмнөөс нь ичиж үхмээр зүйл аж. И.О-гийн нөхөр компаний кемпийн хоолны газраас хоол идсэн байж. Үүнд нь сүржигнэж гадаад удирдлагдаа нэр хүнд олох гэсэн хүний нөөцийн ажилтнууд нь бүгдээрээ дуугаа нийлүүлэн “өөрөө өргөдлөө өгөөд гарвал чамд ашигтай, чамд ажлаас зөрчил гаргасны улмаас халагдсан гэдэг тодорхойлолт гаргаж өгнө” гэж сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлж тал талаас нь шахсаар байгаад  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай өргөдөл гэгчийг бичүүлж авсан гэнэ. Тим Блантон гэдэг захирал нь  .. компанийн дээд шатны менежментээс таны хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна, чи манай сайн ажилтан байсныг харгалзан үзээд чамд өөрөө ажлаас гарах боломж өгч байна... энэ тал дээр саналаа хэлнэ үү.... гэх мэтээр “гадаад менежментийн” загвар гэмээр “боловсон” сэтгэлзүйн даралт хийж. Монгол ажилтан аргагүйдэн өргөдөл бичсэн ч түргэдсэнээ ухаарч маргааш нь “өргөдлөө буцаан авах тухай” өргөдөл гаргажээ. Харин зорьсондоо хүрсэн “Оюу толгой”-н хүний нөөцийн албаныхан хариу өгсөнгүй харин ч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нь баяртайгаар гардуулж. Нигймийн хариуцлагатай, олон нийтэд нээлттэй, компаний өндөр соёлтой гэж сайрхдаг “Оюу толгой”-д монгол ажилтны наад захын эрх болох хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлэх эрх боломж нь бүрэн хаагджээ. Хэрвээ тухайн ажилтан өөрийн сайн дураар ажлаасаа гарах гэж байгаа бол өргөдлөө бусдын тэр тусмаа ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлөөс ангид хийх учиртай. Харин энэ боломжыг нь  “Оюу толгой” хязгаарлаж. Хэдийгээр Тим Блантон мэтийн гадаад захирал нь Налайхын тоосгоны үйлдвэрийн эзэн хужаа шиг монгол ажилчнаа тоосгоор шидэж хөөгөөгүй ч тэрнээс дутахгүй хүйтэн цэвдэг, ёс суртахуунгүй арга хэлбэрээр сэтгэл зүйн дарамтанд оруулж хуурч мэхлэн халжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших