Нууц мэдээллийн уурхай

МҮОНТ-ийн Д.Энхтуяа БСШУЯ-ны Б.Насанбаярт ялагджээ

Нийтэлсэн: 2015-03-25 02:50:12

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь дуучин С.Жавхлантай “дайтаж” байгаа бол МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай “байлдаад” ялагджээ. Телевизийг захирал яамны том дарга хатагтайн гутаагдсан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж “ММ” агентлагийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр дамжуулан дээрх 5 удаагийн давталтаар няцаалт хийхээр болжээ. Дарга хатагтай МҮОНТ нь ярилцлагын минь утга санааг мушгин гуйвуулж, яриагүй зүйлийг минь ярьсан “Цагийн хүрд” хөтөлбөрөөрөө дамжуулан олон нийтэд хүргэсэн нь миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болж эрхийг минь зөрчсөн гэж гомдол мэдүүлжээ. Энэ ярилцлага  “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 2014 оны 2-р сарын 12-нд гарсан гэнэ. Дарга хатагтайн миний яриаг монтажлан хасаж яриагүй зүйлийг ярьсан болгон нийтэд ойлгогдохоор нэмэлт тайлбар хийж мэдээлсэн бөгөөд би уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг мэдээллийг огт яриагүй гэжээ. тухайн өдөр хэд хэдэн ТВ ирж дарга хатагтайгаас яриа авсан ч МҮОНТ-ээр цацагдсан худлаа мэдээлэл нь гарсан даруйдаа иргэдийн ярианы халуун сэдэв болж, мэдээлэл гарсан өдрөөс хойш өнөөг хүртэл худал мэдээлэл цацагдсаар улмаар миний нэр, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд асар их хэмжээний хохирол учруулсан болжээ. Харин МҮОНТ манай утсаар удаа дараа гомдол ирсэний дагуу энэ мэдээллийг хийсэн сурвалжлага бэлтгэсэн, ЕБС-ын 40, 50-р сургуулиар орж уран зохиолын багш нараас ярилцлага аваад дараа нь Насанбаяраас ярилцлага авсан гэжээ. Мэдээллийн хөтөлбөрийн онцлог нь тухайн мэдээний дэвшүүлсэн гол санааг маш богино хугацаанд нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх үүрэгтэй байдаг тул ярилцлагыг нь бүрэн эхээр нь биш, эх сурвалжийн ярьсан зүйлийн гол санааг оруулсан гэсэн тайлбар өгчээ. Мөн дарга хатагтайн зөвхөн МҮОНТ-ээр гарсан мэдээнээс болж өөрийнх нь тухай таагүй мэдээ гарч байна гэснийг үндэслэлгүй гэжээ. Харин шүүх дээрх нэвтрүүлэгт оролцсон Б.Насанбаяр болон монгол хэл, уран зохиолын хичээл заадаг багш нар БСШУЯ-наас ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасах шийдвэр гаргасан гэж хэлээгүй байхад яам нь тийм шийдвэр гаргачихсан байгаа мэтээр тайлбарласан байна гэж дүгнэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших