Нууц мэдээллийн уурхай

Багануурын ЦХ-ын саатуулах байранд амиа хорлосон хэргийг шийдвэрлэжээ

Нийтэлсэн: 2015-03-24 06:29:30

2014 оны 7-р сарын 8-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Д.Б амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр саатуулах байрны камерьт хөлийнхөө ороолтоор өөрийгөө боомилон нас барсан. Энэ хэрэгт эрүүлжүүлэх байрны цагдаа Б.Б-г сэжигтнээр татсан агаад саяхан шүүх хэргийг шийдвэрлэж 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Тэрээр албан үүрэг гүйцэтгэж байхад хохирогчийг авчирчээ. Хохирогч согтуу бас догшин авирлаж байсан гэнэ. тухайн үед хяналтын камер нь жирэлзээд байсан тул амиа хорлож байгааг нь илрүүлэхэд хүндрэлтэй байж. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн саатуулах байрны камерын бичлэгт хийсэн шинжилгээгээр “Саатуулах байранд 11 цаг 45 минутад гаднаас хохирогчийг авчирч цагдаа Б түүний гутал, тэлээ хоёрыг өөрөөс нь авч 11 цаг 48 минутад түүнийг хувцастай нь камерт оруулав. 12 цаг 07 минутад оймсоо тайлаад хөлийн ороолтоо гаргаж ирээд цуулж эхэлсэн. 12 цаг 10 минутад ороолтоо цуулаад 2 хуваагаад нэг хэсгийг нь нааран дээр тавин оймсоо өмсөв. 12 цаг 11 минутад цуулж авсан ороолтоо дахиад цуулаад 2 хэсэг болгож хооронд нь холбож уяв. 12 цаг 12 минутад хохирогч холбосон ороолтоо камерын сараалжин төмөр хаалганаас уяж үзсэнээ ийш тийш харж камер дотор холхив. 12 цаг 13 минутаас хохирогч 2 хэсэг ороолтоо бариад нааран дээрээ доошоо харсан байдалтай, толгойгоо дохилзож нэг хэсэг суув. 12 цаг 17 минутад босоод камерын сараалжин төмөр хаалганаас ороолтоо уяж эхлэв. 12 цаг 19 минутад ороолтоо буцааж тайлаад өөр газраас буюу камерын төмөр сараалжин хаалганы онгойдог талд ороолтоо уяж үзэж байна… 12 цаг 48 минутад босож суугаад 12 цаг 50 минутад өмднийхөө баруун талын халааснаас уяагаа буюу ороолтоо гаргаж ирээд хүзүүндээ углаад дээшээ босож камерын сараалжин төмөр хаалганаас ороолтоо уяад хоолойдоо тулгаад хаалгыг нуруугаараа налж зогсоод 12 цаг 52 минутад доошоо суугаад хөдөлгөөнгүй болов” гэсэн байжээ. Хохирогчын ар гэр бичлэгийг үзээд цагдаа жаахан сонор сэрэмжтэй байсан бол ийм хэрэг гарахгүй байх боломжтой байсан гэжээ. Мөн  талийгаачийн оршуулгын зардал болох 6,2 сая төгрөгийг сэжигтний тал төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэж.  Шүүх цагдаа Б.Б-г албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэнсэн харгалзах ял оноожээ.



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших