Нууц мэдээллийн уурхай

С.Паушок , “Иточу” корпорацийн 1.2 тэрбум иений санхүүгийн луйвард “Голомт” банк ашиглагдсан уу ?-2

Нийтэлсэн: 2015-03-24 02:00:02

...Япон улсын худалдааны Арбитрын холбооны дүгнэлтэнд “ Иточу” корпорацийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцээд худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг илэрхийлсэн хүсэл зориг нь хуурамч байсан, ялангуяа бодит бус хэлцлүүдийн хувьд гэрээ, холбогдох бусад баримт бичгүүдэд гэрээний ердийн бус бүтцийг ашигласан байна гээд  Японы Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хүчингүй болохыг тогтоов” гэсэн байж.  “Алтандорнод Монгол”  нь өөрийн харилцан хамаарал бүхий “Бумбат”, “Востокнефтегаз” компаниудын  нэр дээр Голомт банкнаас зээл авах замаар алдагдлыг нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар энэхүү зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 48.8 тэрбум төгрөг , 4.3 сая доллар, хүүгийн өрийн үлдэгдэл 15.0 тэрбум төгрөг болон 1.2 сая доллар нийт дүнгээр 63.8 тэрбум  төгрөг 5.5 сая  доллар болоод байгаа гэсэн тооцоо гаргаж.  “Дээрх зээлийн төлбөрөөс нийт 3.7 тэрбум төгрөгийг манай компани үйл ажиллагаанаасаа олсон орлогоор 2012-2014 төлсөн тул одоо тооцоо дууссан” хэмээн “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд мэдэгдэж.  Японы шүүх Оросын компанийг луйвар хийсэн гэсэн бол Монголын шүүх “Голомт” банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 аккредитивийн нийт төлбөрт 1.7 тэрбум иенийг “Токио Мицубиши” банкаар “Иточу” корпорацид шилжүүлсэн байх тул тус корпорацийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Гэсэн ч “Голомт банк” бид алдагдалд орсон хэмээн одоо болтол “Алтандорнод Монгол”-оос анх С.Паушокын барьцаанд тавьсан  15 ширхэг  ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл,  уул уурхайн зориулалттай 39 ширхэг машин механизм,  Сонгинохайрхан дүүргийн нутаг Рашаантанд байрлах нефть боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай 13 дуусаагүй барилга байгууламж,  нефть боловсруулах үйлдвэрийн зориулалттай 690000 мкв газар ашиглах эрх гэрчилгээ, ажилчдын тосгоны 42 ширхэг дуусаагүй барилга байгууламжийг авна хэмээн нэхсээр байгаа аж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших