Нууц мэдээллийн уурхай

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХУРУУ ТАСАРЧЭЭ

Нийтэлсэн: 2015-03-23 07:57:42

Орон нутгийн DNEWS сайтад 2015оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 13:21 минутад “Уралдаанч хүүхдийн хуруу тасарчээ”, мөн оны 03 дугаар сарын 18-ны 13:43 минутад Мedee.mn сайтад нийтлэгдсэн“Мориноос унаж бэртсэн дөрвөн хүүхдийн нэгнийх нь эрхий хуруу тасарчээ” гэсэн мэдээлэлтэй танилцаад тус хэлтсийн Хүүхэд, гэр бүл хамгааллын нэгжээс тухайн нөхцөл байдлын талаар тодруулга мэдээлэл хийж байна. Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд, сумдын салбар хорооны тэргүүнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэсэнэнэ жил зохион байгуулагдах морин уралдааны товындагуу 2015 оны 03 дугаар сарын 15 ны Ням гарагт аймгийн МСУХ-ны 20 жилийн ойн нэрэмжит дээд 3 насны хурдан морины уралдааныг Баянтүмэн суманд зохион байгуулагдсан. Уралдааны үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хяналт тавьж ажилласан бөгөөд нийтдээ 380 гаруй хурдан морьдыг 195 хүүхэд унаж уралдуулсан.Дээрх байгууллагууд нь уралдааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж, хүүхэд бүрийг гэнэтийн осолын даатгалд 100 хувь хамруулж, иж бүрэн хамгаалалтын хувцастай, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хүүхдийг уралдаанд оролцуулж, бүртгэлийг unaach.com программд бүртгэж ажилласан. Энэхүү уралдааны үед 4 хүүхэд унаж бэртсэн гэх мэдээлэл нь ташаа бөгөөд их насны морьдын уралдааны үеэр 2 хүүхэд, азарга насны морьдын уралдааны үеэр 1 мориноосоо унаснаас 2 хүүхэд нь ямар нэгэн ил далд шарх сорив буюу бэртэлгүй харин Улсын алдарт уяач Цэндбаатарын их насны морь унасан 13 настай Н овогтой М ньгарааны зурхайгаас гарах үед төхөөрөмжинд морь бүдэрсэнээс унаж баруун гарын эрхий хурууг гэмтээсэн бөгөөд Баянтүмэн сумын эмнэлэгт боолт хийлгэж, улмаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийнхүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн. БОЭТ-өөс авсан мэдээллээр онош: Хүүхдийн баруун гарын 1 хуруу угаараа тайрагдсан. Травматическая ампутация 1 пальца правой кистигэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал баруун гар нь бага зэргийн зовиуртай хэвийн байна. Хүүхдийн эрхийн байгууллагаас хүүхдийн эрсдлийн түвшин тогтоож, аймгийн Цагдаагийн газарт энэ асуудалд гэм буруутай этгээдийг тогтоож өгөх хүсэлт гаргасан ба хүүгийн ээжид Дорнод аймаг дахь МИГ даатгалын салбараас хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг авахад бүрдүүлэх матераилын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших