Америк “амьд Барби” ахин хөхөө томсгох гэнэ
Нийтэлсэн: 2015-03-23 05:52:41
Өөрийгөө “амьд Барби” гэж өргөмжилдөг 46 настай Лейси Уайлд нь хамгийн том хэмжээнд тооцогдох 7 размерийн хөхтэй. Гэхдээ тэрээр үүндээ сэтгэл ханаагүй тул ахин мэс засал хийлгэж QQQ размер хүртэл томсгохоор шийджээ. Энэ нь түүний биендээ хийлгэх 37, хөхөндөө хийлгэх 13 дахь удаагийн мэс засал нь болж байгаа аж. “Миний амьдрал хөхийг минь тойрон эргэлдэж байдаг гэхэд болно, би энэ дэлхийн хамгийн ер бусын биетэй байхыг хүсдэг” гэж хэвлэл мэдээлэлд тайлбарлажээ. Америк “амьд Барби” нь зургаан хүүхдийн ээж агаад саяхан хамгийн том охин нь ээжийнхээ хөхийг “ой гутмаар зүйл” гэж хэлсэн ч үүнд нь сэтгэл санаагаар унагаагүй гэнэ. Түүнтэй өрсөлддөг Украйны “амьд Барби” Валерия Лукьяанов нь хөх томруулах ганцхан удаагийн мэс засал хийлгэсэн аж.
NUUTS.mn