Нууц мэдээллийн уурхай

Дорнодын МАН-ын хороо доройтлын туйлд хүрчээ

Нийтэлсэн: 2015-03-23 05:00:26

Дорнод аймгийн ИТХ хуралдаж Засаг дарга С.Ганбатаа албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Засаг ноёноо унагаах ажиллaгааны нэг “авууштай” тал нь ИТХ-д олонхи болссон МАН-ын бүлэг анх удаа нэг асуудал дээр санал нэгдэж чаджээ. Өмнө нь С.Ганбатыг Засаг дарга болгоход М.Бадамсүрэн, Р.Зоригтбаатар зэрэг “лидерүүд” нь АН-ын талд орж байсан гэдэг.  Өдгөө АН-ын Засаг даргыг унагаад авсан ч оронд нь нэр дэвшүүлчих хүн олдохгүй болтлоо энэ аймгийн МАН-ын хороо сульджээ. Бүхэл бүтэн аймгийн намын хорооноос олон түмний дэмжлэг авчих нэр хүндтэй, эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүйн дээр  төрд гурван жил ажилласан мөн дээд боловсролтой хүн хайгаад олдохгүй байгаа гэнэ. С.Ганбатыг Засаг дарга байхад нь нэгхэн жил шахуу орлогчоор ажиллаад дараа нь даргаа ажлаас нь чөлөөлөх талд санал өгсөн гэх аймгийн МАН-ын хорооны экс дарга С.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажилласан гэдгээрээ Засаг ноёны өндөр шалгуурт хүрдэггүй. Шинэчлэлийн Засгийн газрын Н.Алтанхуяг зөвхөн энэ шалтгаанаар л Дорнодын Засаг даргыг томилохгүй удаасан. Намын хорооны экс дарга нь төрд гурван жил ажиллаагүй хүн байдаг бол одооны дарга нь хажууд нь насаар залуу “жаал” байдаг. Энэ намын нэг “лидер” Р.Зоригтбаатар нь ИТХ-ын дарга болсон ч одоо болтол хурлаа олигтойхон удирдаж сураагүй хэмээн иргэд шүүмжилдэг гэнэ. Нөгөө нэг том од нь Хэрлэн сумын Засаг дарга болсон “Уулаа” хэмээх П.Мөнхтөр юм. Засаг дарга болонгуутаа сургуулийн багш нарыг “формын хувцастай” болгох гэсэн, шинээр гэрлэгчдийг “ёс суртахууны гэрээ” байгуулбал бүртгэх гэх мэт Хойд Солонгос маягийн шийдвэрүүдээрээ олны элгийг авсан. Энэ сэт нь яая гэхэд аймгийн “улстөрийхнөөс” хамгийн их хэл аманд ордог гэдгээрээ алдартай тул бас л Засаг ноёны өндөр шалгуурд бүдэрдэг. Гэтэл өдгөө М.Бадамсүрэн, П.Мөнхтөр хоёр нь Засаг даргын суудлын төлөө өрсөлдөөд эхэлжээ. Ал аль нөгөөгөө л унагаж байвал болоо гэсэн янзтай ширүүн үзэлцэж байгаа гэнэ. Ийнхүү МАН-ын хоёр” лидер” алаагүй баавгайн арьсыг хувааж суухад экс Засаг дарга нь шүүхдэхээр болсон сурагтай. Том албан тушаалын төлөөх том зарга доод тал нь жил үргэлжилнэ гэж тооцвол 2012 оны сонгуулиар ИТХ-д олонх болсоны хэргээ бүтээж чдахгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь тодорхой болжээ. 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших