Нууц мэдээллийн уурхай

ИХШХЕГ-аас идсэн уусан,авлигалын хэрэг бүр “ундарч” гардаг болжээ

Нийтэлсэн: 2015-03-23 03:38:46

Энэ чухал газрын дарга  Б.Пүрэвдорж нь өнгөрсөн онд АТГ-аас зарласан “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга – 2014” улсын хэмжээний уралдаанд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дундаас манлайлан шалгарч шилдгээр тодрсон. Гэтэл авлигаас ангид энэ байгууллагаас авлигал, албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө идэж шамшигдуулсан хэрэг тасрахаа больжээ. АТГ уралдаанаа яаж дүгнэсэн юм бол бодохоор… Өмнө нь манай сайт ИХШХЕГ -ын байцаагч асан Ж.Пунцагийн хятад иргэдээс таван саяын хахууль авсан хэргийг мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад шийтгэвэрийн хуудсаар ноогдуулсан 11.2 сая төгрөгийг хувьдаа авч ашигласан хэрэг гарчээ. Энэ хэргийг Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ө.Э үйлджээ/эмэгтэй хүн тул бүтэн нэрийг бичээгүй/. Тэрээр ахлах нягтлан бодогчид 2014 оны 10-р сард тайлангаа гаргаж өгөөд түүнээс хойш торгуулийн арга хэмжээ аваагүй байсан гэнэ. Ингээд дотоодоо хяналт шалгалт хийхэд 2014 оны 5-р сараас хойш 001666-0016667, /2 ширхэг/ 0016669- 0016678, /10 ширхэг/ 0004029-0004050, /22 ширхэг/ 0004101-0004123 /23 ширхэг/ дугаартай нийтдээ 57 ширхэг шийтгэвэрээр торгосон мөнгийг зохих дансанд тушаагаагүй хувьдаа ашигласан нь илэрчээ. Эдгээр шийтгэвэрүүдийн нэг хувийг зөрчил гаргасан гадаадын иргэнд олгосон боловч санхүүтэй тооцох хэсгийг өөр дээрээ хадгалж байсныг нь хураан авчээ. Ө.Э нь 2014 оны 5-р сард амралтаа авсан бөгөөд 6-8 дугаар сард тайлангаа тушаагаад явж байж.  Харин 9-р сард тайлангаа өгөөгүй бөгөөд нэхэхэд  торгуульгүй гэж байсан ч дараа сард нь худлаа дүн хэлээд баригджээ. Энэ нь  ИХШХЕГ нь авлигалд өртөх нэг үндэс болсон бэлэн мөнгөтэй харьцдаг ажлын хэлбэрээсээ салж чадаагүйг харуулжээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших