Замын-Үүдийн ХААН банкыг “эрхийн доголдолтой” байрыг хуурч худалдсан гэж зээлдэгч нь заргалджээ
Нийтэлсэн: 2015-03-23 02:59:59
Олонд алдартай ХААН банкны Замын-Үүдийн салбарынхан зээлээ төлүүлэхийн тулд зээлдэгчтэйгээ нийлэн гуравдагч этгээдийг залилсан байж магадгүй хэрэг дэгджээ. Замын-Үүд сумын 3-р багийн Ч. Ганбаатар нь 2013 оны 11-р сард Отгон-Эрдэнэтэй тааралдахад “Та миний банкны барьцаанд байгаа байрыг авч цэвэр усны газар ажиллуулаач, маш их ашигтай” гэжээ Тухайн үед ажиллуулаад үзье гэж бодсон ч эргэлтийн хөрөнгөгүйгээ хэлэхэд тэр бол асуудал байхгүй, би танд зээлээл гаргаад өгнө гэсэн гэнэ. Гэтэл удалгүй Замын-Үүдийн ХААН банкны эдийн засагч нь өөрөө материалыг гардан бүрдүүлж өгөхөд нь гэр бүлийн хүний хамт очиж зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гайхалтай нь уг зээлийг ердөө 2 хоногийн дотор гаргасан агаад удалгүй банкныхан яагаад ийм “түргэн шуурхай” ажиллсаны учир тайлагдсан гэнэ. Анх цэвэр усны газар ажиллуулахад ямар ч саадгүй гэсэн боловч одоо усны газар ажиллуулах ямар ч боломжгүй, усны нөөцгүй, ус авахад бусад оршин суугчдын ус тасардаг зэрэг байдал илэрч маш их хүндрэл маргаан дэгджээ. Ч. Ганбаатар нь банк энэ байрыг надад зарахдаа энэ байдлыг огт хэлээгүй, нуун дарагдуулсанд гомдолтой байна хэмээн мэдэгдэж Энэ мэт байдлаас болоод ихээхэн засвар хийсэн ч цаашид ажиллах ямар ч боломжгүй болж тэд банкны зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ. Уг байр нь Отгон-Эрдэнийн 80 сая төгрөгийн барьцаанд байсан байж. Харин банк өмнөх эзэмшигчийн өрийг барагдуулахын тулд ажлын байрны зориулалттай 56,7 мкв талбай бүхий 2 өрөө байрыг орон сууцны зориулалттай гэж хуурамч Орон сууцны зээлийн гэрээ надтай хийсэн нь хийсэн нь хууль бус үйлдэл болсон, үнэндээ юм мэдэхгүй биднийг Отгон-Эрдэнэ, банк хоёр хууран мэхэлж гэрээ хийсэн, цэвэр ус үйлдвэрлэж ашиг олох боломжгүй байрыг мэдсээр байж бидэнд шууд олгож биднийг хохироосон хэмээн Ч. Ганбаатар баталжээ. Тэд зээлийн гэрээ байгуулснаас хойш 5 сарын турш зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлөөд байсан ч үнэхээр цаашид төлж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Цаашид энэ байр нь орон сууцны болон ажлын байрны зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй буюу гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байгаа нь худалдсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой тул Замын-Үүдийн ХААН банктай байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бусп тооцуулахаар шүүхд ханджээ. ХААН банкны Замын-Үүд салбарын захирал С.Цэрэнхүү үүнийг нь тас эсэргүүцэж. Зээлдэгч нарт уг байрыг эрсдсэн зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор эзэмшигчээс нь итгэмжлэлээр худалдан борлуулах эрхийг гаргуулан авсан агаад ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй байсан, одоо ч биет байдлын, эрхийн ямар нэгэн доголдолгүй байр гэж маргажээ. Хэрвээ гэрээгээ цуцалья гэвэл үндсэн зээл, хүүгийн хамт 82.3 сая төгрөг төлөхийг шаардсанаас гадна зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж айлгажээ. Банкныхны яриад байгаа итгэмжлэл дээр уг байрны жинхэнэ эзэн нь Гандаш гэж байсан агаад тэр нь бас л Ганбаатар шиг замаар уг байрыг авчээ. Тэрээр “Би уг үл хөдлөх эд хөрөнгийг Ганбаатарын нэгэн адил ийм байдлаар авсан. Тэгтэл банкны эдийн засагч Цэцэгсайхан та манай банкинд зээлийн өртэй, тэр өрөндөө энэ байрыг барьцаанд тавьсан учраас банк хураан авах худалдан борлуулах эрхтэй хэмээн зээлийн гэрээнд заасны дагуу хураан авсан. Надад Ганбаатарт худалдах зээлээ өгөх ямар ч хүсэл зорилго байгаагүй” гэжээ. Ццэцгсайхан нь өмнө нь Гандөш гэдэг хүн худалдаж аваад үйл ажиллагаа явуулж болохгүй болох нь илэрсэн гэдгийг нуусан гэж Ч.Ганбаатар баталж байна. Мөн банкны барьцаанд байхдаа зориулалт нь өөрчлөгдсөнийг дэлгэсэн гэнэ. Уг байр нь бодит байдал дээрээ үйлчилгээний зориулалттай байсныг орон сууцны зориулалттай байр гэж үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээг бичиж гаргасныг Замын-Үүдийн ХААН банк нь мэдсээр байж “эрхийн доголдолтой” байрыг бусдад худалдсан гэж шүүх үзжээ.
NUUTS.mn