Нууц мэдээллийн уурхай

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан С.Батмөнхийн “толгойг илээд” явуулжээ

Нийтэлсэн: 2015-03-19 02:21:42

ИНЕГ-ын экс удирдлагууд хууль бус тендер зохион байгуулж, танил талдаа давуу эрх олгосон, удаа дараа мөнгө угаасан хэрэгт холбогдож, 6,6-7 жилийн ял сонсоод байсан билээ. Хэргийн эзэд буюу ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нар “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлын тендерт “Электрон системс” ХХК-нийг хууль бусаар шалгаруулж, улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.  Тэдний үйлдсэн хэрэг үүгээр зогссонгүй. “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авсан. Мөнгө угаах энэ үйлдлээ дахин давтаж, “Трэшур космо лимитед” компанийн "HSBS" банкин дахь дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус ХХБанкин дахь Ц.Батнасангийн дансаар дамжуулан “Электрон Системс” ХХК-ийн захирал М.Батболдын ХХБанкин дахь дансанд буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн юм. Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч ялыг хэвээр нь үлдээсэн. Тэгвэл саяхан Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэж, С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарын хорих ялыг торгох, хохирол нөхөн төлүүлэх болгон өөрчилжээ.  С.Батмөнх өмнө нь хэд хэдэн удаа тендерийн асуудлаар АТГ-т дуудагдсан ч тухай бүрт эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн буцаагдаж байсан. Өөрөөр хэлбэл тендерийн хэргээс яаж ийгээд мултарчихдаг нэгэн аж. Харин энэ удаа гэм буруутай үйлдэл нь нотлогдчихоод байхад 6,6 жил хорих ялыг ердөө 14 сая төгрөгийн торгуулиар сольж, сулласан нь хачирхалтай.  Улсад онц их хэмжээний хохирол учруулж, төрийн мөнгийг танил талаараа нийлж хуваан идсэн С.Батмөнх мэт цагаан захтнуудын толгойг нь илээд явуулдаг бусармаг тогтолцоо хэзээ үгүй болох вэ? .

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших