Нууц мэдээллийн уурхай

ЧД-ийн Татварын хэлтсийхэн 3.7 тэрбум төгрөгийн татварын өрийг бүртгээгүй, 759 саяын өрийг мэдээллийн сангаас арилгасан хэрэгт унажээ

Нийтэлсэн: 2015-03-19 02:12:02

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийнхэн их хэмжээний өртэй компаний өрийн мэдээллийг мэдээллийн санд бүртгээгүйгээс гадна мөн л их хэмжээний өртэй компаний өрийг мэдээллийн сангаас арилгасан гэх илүү ноцтой хэрэгт холбогджээ. Хэрэг явдал ТЕГ-ын даргын нэр дээр “гарт нь” гэсэн нэргүй захидал ирсэнээр эхэлжээ. Татварын удирдлага нэргүй захидалтай танилцах үед Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийнхэн өөрсдөө бичсэн болох нь мэдэгдэж. Гэхдээ хэн нь ч нэрээ тавиагүй өргөдөл гомдлын шаардлага хангаагүй захидал байж. Ингээд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийнхний эсрэг дотоод мөрдлөгийн ажил эхлүүлжээ. Захидалд ноцтой баримт дурдагдсан тул тэр даруйдаа ажлын хэсэг байгуулагдаж  дүүргийн татварын хэлтэст “захиалгат” гэнэтийн шалгалт хийсэн гэнэ. Гэхдээ шалгалтын явцад илэрсэн баримтын үнэн зөвийг ч тогтоож нягтлалгүйгээр хэргийг нь тулгаж сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж хомрогдлон арга хэмжээ авсан байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагчидыг “Афктавт” гэдэг компаний 3.7 тэрбум төгрөгийн өрийн мэдээллийг тодорхой хугацаагаар мэдээллийн санд бүртгээгүйн улмаас уг компанид татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж буруутгаж. Гадны хөрөнгө оруулалттай энэ компанид Татварын ерөнхий газрынхан санхүүгийн шалгалт оруулж 3.7 тэрбумын татварын акт тавьсаныг “Афктавт” эсэргүүцэж  ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ. Маргаан таслах зөвлөл татварын байцаагчдынхаа талд шийдвэр гаргасныг асуудал шийдэгдсэн, гомдол гаргагч татварын актыг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж тэрхүү маргааныг хааж. Гэтэл манай төрийн байгууллагын ажлын нүүр царайг харуулсан “гайхалтай” явдал болж “Афктавт” компани нь актанд тусгагдсан татвар торгуулиа төлөх болсон гэдгийг Маргаан таслах зөвлөл нь бүтэн хагас жил өнгөрөөд байхад Чингэлтэй дүүргийн татварын хэлтэсд мэдэгдээгүй гэнэ. Дүүргийнхэн ч асууж сураглалгүй тэр чигээр хаяжээ. Энэ хооронд гадны компани Монголын ТЕГ-ын яст мэлхийн хурдаар явдаг ажлыг нь хүлээж  суулгүй компаниа татан буулгаад гараад явчихаж. Нэргэсэн хойно нь хашиграв гэгчээр ТЕГ-хан өөрсдийн буруутай үйл ажилгаагаа мэдээллийн санд бүртгэсэн, бүртгээгүй гэх зэргээр чингэлтэй дүүргийн байцаагчидад арга хэмжээ авнаар хаасан байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн “хамт олноос” ирүүлсэн нэргүй захидалд бас нэгэн баримт дурдагдсан нь “Жи энд Юу Голд” хэмээх компаний их хэмжээний татварын өрийг мэдээллийн сангаас арилгасан гэжээ. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн эрсдлийн удирдлагын тасгийн дарга Н.Энхсаруулд хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ундрах, Хураалтын тасгийн дарга Ч.Бүдханд нар энэ асуудлаар хандаж “хагас жилийн тайлан гарч байхад өр ихтэй байдаг, үүнийг хасаж бүртгэж өгөөч” хэмээн “Жи энд Юу Голд” компаний их хэмжээний татварын өрийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн захирамжийг үзүүлжээ. Хэдийгээр татварын өрийг мэдээллийн сангаас хасахад дүүргийн татварын хэлтсийн даргын тушаал гарах учиртай ч нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан үед шууд биелэгддэг журамтай гээд “Жи энд Юу Голд”  компаний өрийг мэдээллийн сангаас хассан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших