ХУД-ийн Спорт хорооны дарга асан Ц.Ганболд, нягтлан Г.Ууганбаяр нарын 10 саяын хэргийг тэнсэн харгалзжээ
Нийтэлсэн: 2015-03-18 05:33:42
Сүүлийн Хан-Уул дүүргийн Биеийн тамир Спортын ордны барилгыг барилгыг хогоор барьсан тухай шуугиж байнан Тухайн барилгыг 2004 онд Хан-Уул дүүргийн засаг дарга асан Д.Загджавын үед Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар барьж байсан гэнэ. Гэвч 2010 он гарсаар барилгын гадна талын чулуун хавтан нэг нэгээр унасаар доторх үнэн нүүр царай нь ил болж зураг нь хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл өмнө нь ХУД-ийн Спорт хорооны дарга асан Ц.Ганболд, Г.Ууганбаяр нар нь бас л спорт ордны засварын хэргээр “дээлээ нөмрөх” шахжээ. Анхан шатны шүүхээс тэдэнд төрийн өмчид хохирол учруулсан хэмээн нэг жилийн хорих ял оноон нийт 10.09 сая төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаад байсан .Харин оны өмнөхөн болсон давж заалдах шатны хурлаас хэрэгтнүүд төлбөрөө бүрэн төлсөн зэргийг харгалзаж хорих ялыг нь тэнсэн харгалзсан . Ц.Ганболд, Г.Ууганбаяр нар нь бүлэглэн 2012 оны 8-р сарын 20-ны өдрөөс 2013 оны 3-р сарын 11-ний хооронд Хан-Уул дүүргийн спорт хорооны дулааны шугам сантехникийн засвар зэргийг хийлгэнэ гэж Г.Ууганбаярын компани болох “Премикс Пентагон” -д гэрээ байгуулан 10.09 сая төгрөг өг шилжүүлсэн ч уг засварын ажлаа хийж гүйцэтгэлгүй уг мөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдоод байсан. Ц. Ганболд нь 2009 оны 1-р сараас 2013 оны 6-р сар хүртэл Хан-Уул дүүргийн Спорт хорооны даргын ажилд томилогдон ажиллажээ. Улсад 32 дахь жилдээ ажилласан, Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүнийн ажилтан, Үйлдвэрчний хорооны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардчиллын 20 жилийн ойн медаль, Эзэн Чингисийн 800 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан гэнэ. 2012 оны 8-р араас эхлэн өвөлжилтийн бэлтгэл хангах засварын ажил хийх хэрэг гарсан. Ингээд өөрийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Ууганбаярт үүрэг даалгавар өгч “Премикс пентагон” компаний захирал Баасанжавтай гэрээ байгуулан ажиллаж энэ үүргийг гүйцэтгүүлжээ. Энэ засварыг хийлгэх үед дарга өөрийн биеэр байгаагүй гэнэ. Харин урьдчилсан байдлаар гарын үсгээ зурж үлдээгээд гадагшаа явжээ.Г.Ууганбаяр нь даргын өгсөн үүргийн дагуу аль болох хямдхан төсвөөр өвөлжилтийн бэлтгэл ажил болон сантехникийн доголдсон засвар үйчилгээг хийх шаардлага гарч 3 удаагийн засварын мөнгийг би өөрийн “Премикс пентагон” компанийн дансаар гаргаж гэрээт ажилтнуудаар засварын ажил хийлгэсэнээ хүлээж. Гэсэн ч Ч.Эрдэнэсайхан зэрэг ажилтнууд “Премикс Пентагон”-д 10.09 сая төгрөгийн бохирын засвар хийлгэнэ гэж шилжүүлсэн ч засвар үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй...” гэж баталжээ. Давж заалдах шатанд шүүхэд дарга нягтлан хоёр ч Уянга, Т.Уранчимэг, Ч.Эрдэнэсайхан нарыг илт буруугүй хүнийг яллагдагчаар татуулсан, зориуд худал мэдүүлэг өгсөн гэж заалдаж. Анхан шатны шүүхэд Г.Уянга нь “…Манай дотоод аудитын албанаас төлөвлөгөөт аудитын шалгалтыг 2013 оны 5-р сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн биеийн тамир спорт хорооны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан. Уг шалгалтыг манай дарга Нямтогтох, аудитор Энхчимэг бид нар явуулсан юм...нягтлан бодогч Ууганбаяр нь өөрийнхөө хувийн “Премикс Пентагон” компаниар засварын ажил хийлгэх нэрийдлээр 10.09 сая төгрөгийг уг компани луу шилжүүлсэн. Бид нар энэ засварын ажил хийгдсэн үгүйг нотлох хэрэгтэй шүү дээ. Тэгээд засварын ажил хийгдсэн талаар шалгахад ямар нэгэн засварын ажил хийгдсэн баримт материал байхгүй. Энэ “Премикс Пентагон” компанийг Ууганбаярынх мөн болохыг яаж мэдсэн бэ гэвэл Ууганбаярын өөрийнх нь компьютер дээр тус компани албан бланкны загвар байсан ба мөн тус хорооны ажилчид нь бас мэдэж байсан, энэ талаар татварын газраас тодорхойлолт авахад “Премикс Пентагон” нь үйл ажиллагаа явагддаггүй Х тайлантай компани байсан. Ууганбаярын хувьд хэлэхэд ер нь зүй бус харьцаатай харилцааны соёлгүй шаардлагатай баримтыг шаардахад гаргаж өгөхгүй зугтаадаг, өөдөөс хэний захиалгаар шалгаж байна гэх зэргээр янз бүрээр хэрэлддэг байсан...” гэж мэдүүлж. Т.Уранчимэг нь “…Би Хан-Уул дүүргийн биеийн тамир спорт хороонд 2008 оноос эхлэн менежерээр ажиллаж байна...Ганболд нь 2009 оноос эхлэн спорт хорооны даргаар томилогдон ирээд 2013 оны 6 -р сарын сүүлээр ажлаа хүлээлгэж өгсөн. Ууганбаяр нягтлан нь 2011 онд манай спорт хороонд нягтлангаар ирээд 2014 оны 1-р сард ажлаа хүлээлгэж өгсөн...2012 онд манай спорт хороонд ямар нэгэн сантехникийн болон бусад засварын ажил хийгдээгүй. 2013 онд манай спорт хороонд урсгал засварын ажил ерөөсөө хийгдэж байгаагүй” гэж мэдүүлжээ.
NUUTS.mn