Нууц мэдээллийн уурхай

Жаст”-ын Ш.Батхүү 686 сая төгрөгийн өрөндөө ажилтнууддаа өгсөн байраа “Ориент Инвэст”-д нууцаар барьцаалжээ

Нийтэлсэн: 2015-03-18 03:25:20

Монголын хамгийн баян бизнесмэнээс жирийн иргэн болсон “Жаст”-ын Ш.Батхүүгийн байдал улам бүр хүндэрчээ. Түүний аварга том бизнес нэгэн өдөр л нуран унасан тул тал бүрээс өр нэхэгдэж байна. Бизнес нь мандаж явахад түүнд банк, санхүүгийхэн дуртайяа зээл өгдөг байсан. Бараг л барьцаа хөрөнгөнөөс нь илүү мөнгө зээлүүлдэг байжээ. Тэгвэл өдгөө бага барьцаагаар их хэмжээний зээл өгчихсөн нөхдүүд “Жаст” групп дампуурмны дараа сандралдан үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байна.  “Ориент Инвэст” ББСБ-аас Ш.Батхүү 2012 онд 80 мянган долларыг зургаан сарын хугацаатай зээлээд бараг 1.2 жилийн дараа Ш.Батсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооллын 51/б байрны хоёр өрөө байрыг нөхөн барьцаалуулсан гэнэ. Энэ нь тухайн үед “Жаст групп”-ын нэр хүнд ямар өндөр байсны гэрч юм. Барьцаагүйгээр зээл авдаг, зээлдэгчид ч  барьцаа хөрөнгө нэхэлгүй өгдөг, дараа нь барьцаа авдаг байж. 2012 онд ахин “Ориент Инвэст”-ээс 130 сая төгрөг зээлээд дахиад л нөгөө Ш.Батсайханы 51/Б байрны 27, 68 тоот хоёр орон сууцыг  барьцаанд тавьж. Тэр ондоо “Говь сор” компаний эзэмшлийн 200.000 м2 газрыг барьцаалаад нэмж  290 сая төгрөг зээлжээ. “Ориент Инвэст” нь зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байхад дахин дахин их хэмжээний зээл өгсөөр байж. Гэтэл ердөө жилийн дараа гэнэтхэн “Жаст групп”-ын санхүүгийн байдал хүндэрсэн, дампуурах татан буугдахдаа хүрсэн тухай мэдээлэл тарсан нь ББСБ-ыг ихэд сандаргажээ. Өдгөө тэрхүү гурван зээлийн үлдэгдэл нь 420 сая, зээлийн хүү нь 233 сая, нэмэгдүүлсэн хүү нь 36 сая гээд 686 саяд хүрсэн гэнэ. Хадгаламж банкаа, Жаст-ойл, Жаст-Агро компаниа ээлж дараалан өр ширэндээ өгсөн Ш.Батхүүд мөнгө байсангүй. Гэхдээ “Ориент-Инвэст”-тэй тохиролцон барьцаа хөрөнгөөрөө зээлээ төлье гэж. Харин ББСБ-ынхан барьцаа хөрөнгө тань яагаад ч хүрэхгүй, нэмж газар, орон сууц, обьект барьцаалуулахыг шаардаж нэхжээ. Аргагүй байдалд орсон “Жаст”-ын Ш.Батхүүд ахиж өгөх зүйл байгаагүйн дээр барьцаанд тавьсан Ш.Батсайхан гэх гурван орон сууц нь ажилтнууддаа өгсөн байр болж тааран өдгөө гурвалжин дөрвөлжин хэрүүл, зарга дэгдээд байна. Уг нь 2006 оноос хойш “Жаст групп”-д үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан гурван хүнд компаниас байр өгсөн юм байж. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгээр өгсөн, тэрхүү нөхцөл нь бүрэн хангагдаагүй тул одоохондоо миний өмч гэж үзсэн Ш.Батхүү ажилтнууддаа өгсөн байраа “Ориент Инвест”-ийн зээлийн барьцаандаа оруулчихжээ. Ингэхдээ ажилтнууддаа мэдэгдээгүй гэнэ. Цаадуул нь саяхан л байраа ББСБ-д барьцаалагдсан, “Жаст групп”-ын зээлийн өрөнд хураагдахдаа тулж байгааг мэдэж.  Нөгөө гурван ажилтан тэр дороо л ББСБ-ыг хуйвалдааны аргаар бидний шударга эзэмшилд байгаа орон сууцыг нууцаар барьцаалсан хэмээн заргалдаж эхэлжээ. Өдгөө энэ гурвалжин зарга улам хурцдаад байна. Ш.Батхүү захирал олон жил үр бүтээлтэй ажилласан гурван ажилтантайгаа  орон сууцаар хангах гэрээ байгуулж, байр өгсөн гэсэн боловч тодорхой нөхцөл болзлыг хангасны дараа нэр дээр нь бүрмөсөн шилжүүлэхээр тохирсон хэмээн өөрийгөө хаацайлж мэлзэж сууна. Тухайн үед нөгөө гурван ажилтны хэн нь ч тэрхүү нөхцөл шалгуурыг хангаагүй байсны  дээр  уг орон сууцыг улсын комисс хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан хувь хүний нэр дээр түр шилжүүлэх “зайлшгүй шаардлага” гарсан гэнэ. Ингээд ажилтнууддаа өгсөн гэх гурван орон сууцаа гурвуулангийг нь хамаатан болох Ш.Батсайханд ордер бичээд өгчихжээ. Үүнийгээ бас л ажилтнуудаасаа нууж. Хэдий өөр хүний нэр дээр бичигдсэн ч “Жаст групп”-ын группын балансын гадуурхи хөрөнгөд бүртгэгдсэн тул хууль ёсны эзэмшигч нь Ш.Батхүү миний бие одоо ч мөн хэмээн ажилтнуудаа тайтгаруулах гэдэг гэнэ. Гэхдээ л 686 саяын өртэй тул хоёр нүүр гарган хоёр талд “тоглохоос” өөр аргагүй болж. “Ориент Инвэст”-д 20 га газар болон энэ гурван байрнаас зээлийн төлбөрөө гаргуулж ав гэдэг гэнэ. Харин ажилтнууддаа та нартай байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээ хүчинтэй хэвээрээ, байрыг чинь нэр дээр чинь шилжүүлнэ гэсээр хагас жил болжээ. Сүүлдээ гурван ажилтнаа дундаасаа 62 сая төгрөг гаргаж “Ориент Инвэст”-д төлөөд байраа ав гэж. Харин олон зуун сая төгрөг нэхэж байгаа ББСБ-ынхан гурван орон сууцыг  гурвуулангийг нь авна хэмээн зүтгэж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших