Нууц мэдээллийн уурхай

Хүчирхийллийн хэрэгт хүүхэд нь эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгдөг болжээ

Нийтэлсэн: 2015-03-18 02:54:19

Монголд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нэлээд хаагдмал байсаар ирсэн. Ёс уламжлалаа даган гэр бүлийн нэр хүндээ хамгаалах сэтгэлзүй хүчтэй байдгаас гадна нутаг усныхаа нэрийг муугаар гаргалаа гэх дарамтанд ордог тул нуугаад дараад өнгөрдөг. Энэ мэт олон шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нэг гэр бүл эсвэл нэг жалга  нэг сумын дотор дарагдаад өнгөрдөг байсан. Мөн Үндсэн хуулинд заасан эцэг эх, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх ч дэм болдог. Хуулиараа эцэг эх эсвэл хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрх мөрдөн байцаагчид болон шүүгчид олгогдоогүй. Хэрвээ аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэвэл шаардах шахах эрхгүй байдаг. Тэгвэл сүүлийн үед үр хүүхдэд нь гэр бүлээ байнгийн айдас хүчирхийлэлд оруулдаг аав нарыхаа эсрэг мэдүүлэг сайн дураараа өгдөг болсныг хуулийнхан олзуурхан ярьж байна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн олон гэмт хэрэг нотлогдож  хуулийн дагуу шийдэгдэж байгаа гэнэ. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Шовхын хоолой гэдэг газар нутагладаг Ч.П нь  эхнэрээ байнга зодож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн нь хүүхдүүдийнх нь мэдүүлгээр батлагджээ. Охин П.М нь “би айлын бага охин, намайг ухаан орсноос хойш аав согтуу ирэхдээ гэрийхэндээ агсан тавьдаг, хэл амаар доромжилдог, ээжийг зоддог байсан, сүүлдээ эрүүлдээ хүртэл зоддог болсон, бид нар жаахан байхдаа аавд хөөгдөж туугдан эмээгийнд олон удаа очиж байсан, оюутан болоод явсан хойно ч ээжийг зоддог нь хэвээрээ байсан, аавыг согтуу ирэхээр их айдаг” гэж мэдүүлжээ. Хүү П.Д нь “аав ээжийг бургасаар цохин духыг нь язалсан, 2013 онд аав согтуу ирээд ээж бид хоёрыг хөөхөд гадаа машинд хонож байсан” гэжээ. Ийнхүү харгис нөхөр гэр бүл эхнэрийнхээ биемахбодь сэтгэл санааны эсрэг чиглэсэн хүчирхийлэл байнга хэрэглэж ирсэн нь батлагдаж түүнийг бусдыг тарчлаасан хэмээн 1.5 жилийн хорих ял оноосон ч тэнсэн харгалзжээ. Булган аймгийн Рашаант сумын 2-р багийн иргэн Ц.Б нь эхнэрээ 2010 оноос эхлэн байнга зодож хэл амаар доромжилох, ажлын байранд нь согтуу очиж олны өмнө дарамтлах, хүүхдүүдээ зодох зэргээр сэтгэл санааны шаналал, байнгын айдас төрүүлэн зовоож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн нь бас л хүүхдүүдийнх нь мэдүүлгээр батлагджээ. Эхнэр Ц.Э нь “ би нөхөртэйгөө 28 жил амьдарч байна, нялх биетэй байхад хаяад явдаг байсан, би хоёр хүүхдээ гэртээ төрүүлж өөрөө эх барьж авсан, намайг хардаад бүх хувцсыг маань хайчилж байсан, ажлаасаа буугаад гэртээ ирэхэд хэнтэй янхандсан бэ гээд хувцас урдаг, нүцгэлээд зураг авдаг, 2013 онд хотод 1000 ээжийн баярт оролцоод ирэхэд уруул сэт цохисон, энэ  сар шинийн өмнө нүүр лүү өшиглөж хөх няц болгосон, дараа нь хоолой боосон, тамхиа нуруун дээр унтраадаг” гэж мэдүүлжээ. Охин Б.З нь үүнийг баталж “аав архи уухаараа агсан согтуу тавьж биднийг дарамталдаг, ээжийг ажлаасаа ирэхэд хэрүүл өдөж зоддог, үсдэж дараад дэвсэх өшиглөх зэргээр зоддог, гичий, янхан гэх мэтээр доромжилдог” гэжээ. Охин Б.О нь “аав байнга архи уудаг, согтохоороо ээжийн хаана нь ч хамаагүй цохидог, аавтай байхад байнгийн дарамт шаналалтай хэцүү байдаг” гэж мэдүүлсэн гэнэ. Шүүх харгис этгээдийг зургаан сар баривчлах ялаар шийтгэжээ
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших