Нууц мэдээллийн уурхай

1.7 тэрбум төгрөгөөр “IBT” үзэсгэлэнд “улсаа сурталчилсан” Д.Оюунхорол дараа нь хэдэн хүн халах тухайгаа бодож байсан гэнэ

Нийтэлсэн: 2015-03-18 02:34:15

Германд болсон том үзэсгэлэнд Ц.Элбэгдорж тэргүүлэн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол удаалан оролцсон. 2014 онд манайх 393 мянган жуулчин хүлээн авчээ. Тэгвэл энэ хатагтай энэ онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна гэж хэлж сууна.  Манай хэд Герамын том үзэсгэлэгд оролцоод “улсаа суратчилаад” ирэхдээ 1.7 тэрбумын зардал гаргаж. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын үзэсгэлэнгийн үеэр том хурал удирдан мишээж суугаа зургийг эрхэм уншигч та харж байна. Үүнээсээ маш их таашаал авч байгаа нь царайнаас нь илт. Гэхдээ Монголоо сайхан сурталчилж байгаадаа баяссан уу эсвэл БОНХАЖЯ-наас олон хүн халсандаа мишээсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй л байна. Гэхдээ сайд хатагтай аялал жуучлал хариуцсан яамаараа тоглочихоод яаж нэг сая жуулчин хүлээж авах гэж байгаа юм бол. Сайдын гарын үсгээр Усны сав газрын 17 даргыг нэг дор нь халжээ. Нэгхэн жилийн настай сайд нийт Монголын усаар тоглох эхлэл ингэж тавигдлаа. Ажлаа муу хийсэн хүмүүсийг халаад оронд нь сайныг нь авчирч байгаа бол яая гэхсэн. Гэтэл Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан)-ын баталж байгаагаар түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга нар гэнэ. Уг нь сав газрын захиргаа тус бүрээр “Усны нөөцийн нэгдсэн менежмент” төлөвлөгөө гаргаад ажиллаж байсан, дарга мэргэжилтэн бүр доод тал нь усны менежментийн чиглэлээр 34 сургалтад хамрагдсан хүмүүс байжээ. Мэргэжисэн ажилтан бэлтгэх, тэдгээрт зарцуулсан хөрөнгө мөнгө нь зэрэг нь улстөрийн томилгоонд нүдэнд нүдэнд харанхуйлсан сайд хатагтайд юу ч биш нь ойлгомжтой. Сайдын шахааны хүмүүс ядахдаа төрийн албаны сонгон шалгаруултанд ч ороогүй гэдгийг Н.Болд-Эрдэнэ (хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын дарга асан) мэдэгдсэн. Д.Оюунхорол сайдын томилгооны цаад санааг олж хэлсэн хүн  нь Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан) юм. Тэрээр “алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа УИХ дахь бүлэглэл аш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа үүгээр эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад байдаг. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ” гэсэн..Энэ нь МАНАН-гийнхан ирэх сонгуулийн зардлаа алт олборлогчдыг дарамталж байж босгох гэсэн төлөвлөгөөтэй гэх хардлагыг ч давхар төрүүлж байна.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших