Ээж охин хоёр нэг өдөр мисс болжээ
Нийтэлсэн: 2015-03-17 07:35:36
15 настай англи охин Миша Грэймс гуравдахь жилдээ гоо сайханы тэмцээнд тасралтгүй оролцож байгаа бол 53 настай ээж Каша нь түүнээс дутсангүй. Тэрээр нөхөртэй хүүхнүүдийн дунд явагддаг “Mrs Galaxy UK” уралдаанд дэд мисс болсон өдөр нь охин нь “Miss Teen Galaxy UK” тэмцээнд гутгаар миссээр шалгарсан тухай “Daily Mail” сонинд бичжээ. Дээрх хоёр мисс шалгаруулах тэмцээн нь 2008 оноос эхлэн Англид тогтмол зохиогдох болжээ. Энэ хоёр төрлөөс гадна охидын “Junior Miss Galaxy”, нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн “Miss Galaxy” гэж болдог гэнэ.
NUUTS.mn