ЗХ-ний 086-р ангийн ахлах ахлагчийг хөнөөгөөд газарт булсан Хэнтийн араатнууд хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-03-17 06:17:05
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ЗХ-ний 086-р анги байрладаг. Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Дадал сумын Г.Золбаяр, мөн сумын А.Өлзий-Орших нар нь бүлэглэн архидан согтуурсан үедээ бүлэглэн 2014 оны 9-р сарын 10-11-нд шилжих шөнө 21-22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас Ө.С-ыг дагуулан гарч “34-13 ХЭҮ” улсын дугаартай “Тоёота спринтир” маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин гар, хөлөөрөө цохих өшиглөх, 12 кг 85 гр жинтэй автомашины запас дугуйгаар цохих зэргээр зодоод дараа нь тээврийн хэрэгслийн багаажинд хийж зөөвөрлөн Баяндэлгэр сумын төвд “Жишиг” хороололын урд талын эгнээний баруун талаасаа 3 дахь эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар цохиж хөнөөгөөд дараа нь булсан аймшигт хэрэг үйлджээ. Архидан согтуурсан хоёр араатан ахлах ахлагчтай Баяндэлгэр сумын “Эргэн дурсахуй” баарны бармен охиноос болж муудалцсан гэнэ. А.Өлзий-Оршихын мэдүүлснээс үзэхэд эхлээд хохирогчийг суулгаад Золбаяр машинаа шууд асаан сумын төвөөс хойшоо яваад зогссон. Золбаяр машинаас буугаад хохирогчтой зодолдоход би найзынхаа талд орж нөгөө залууг элбэж зодсон” гэжээ. Хоёрын хоёр хүнийг ганцаараа дийлсэнгүй маш аймшигтайгаар удаан зодуулж. Хоёр араатан эсэргүүцэх чадваргүй болсон хохирогчийг сод чулуу, запас дугуйгаар ээлжилэн нэмж зодсон гэнэ. Ухаантай ухаангүйн хооронд болсон хүнийг багажиндаа хийгээд явахдаа эмнэлэгт хүргээд өгчих сэтгэл байсангүй. Тэндээсээ хөдлөн сумын зүүн талд баригдаж байгаа “Жишиг” хорооллын голын эгнээний баруун талаасаа 3-дахь даймангүй эзэнгүй хашаанд орж зогсоод хоёр араатан хохирогчийг багаажнаас өргөөд буулгахад ёолж байсан гэнэ. “Тэгтэл Золбаяр намайг машиндаа ороод нүдээ аниад байж бай” гэхээр нь би машиндаа ороод суутал түс хийх чимээ гарсан, би харсан чинь Золбаяр гартаа том чулуу барьчихсан харагдаж байсан” гэжээ Амьсгаатай байсан хүнийг араатан Золбаяр цементтэй барьцалдаж хатсан чулуугаар цохиж хөнөөжээ. Дараа нь шинжээчид уг чулууг олж жинлэж үзэхэд 9.9 кг татаж байж. Хөөрхий залууг хөнөөчихөөд юу ч болоогүй багажиндаа хийн байрандаа шөнийн 3 цагинй үед ирж унтаж. Өглөө нь А.Өлзий-Оршихыг унтаж байхад нь Золбаяр сэрээгээд “нөгөө залуу чинь үхчихсэн байна хүн амьтан харчихаас өмнө аваачиж нууя” гэж хэлэн босгоод барилга дээрээс хүрз аваад явжээ. Хоёр араатан нил цус болсон талийгаачийн цогцосыг ахин багажиндаа хийгээд сумын төвөөс зүүн тийш аймгийн төв замаар давхиж. Явсаар эрэг жалгатай газар ирээд машинаасаа буун цогцосыг буулгаж 2 хөлнөөс нь нэг нэгээр нь барьж чирээд ухсан нүхэндээ хийж булжээ. Алуурчид машинаасаа буулгаад цогосыг нь баруун тийш гол дагаж 50 метр газар чирчж явсаныг шинжээчид тогтоож. 57 см гүн, 2 метрийн урттай, 1,10 метр өргөнтэй нүхнээс талийгаачийн цогцос гарч иржээ. Хэнтийн хоёр араатан хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа хэлж хөнгөн ял оноохыг гуйсан гэнэ. Шүүх Хэнтий аймгийн Дадал сумын Г.Золбаярт 25, мөн сумын А.Өлзий-Орших 17 жилийн хорих ял оноожээ.
NUUTS.mn