СХД-ийн Газрын албаны ажилтан Б.Хадбаатарыг барилга барина хэмээн залилан хийсэн гэж зуучлагч нь АТГ-д өгчээ
Нийтэлсэн: 2015-03-17 04:41:09
Төрийн албан хаагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани болон захилагчдын хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл дэгджээ. 2013 оны 8-р сард “Экс кей” компани нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Лакшари хаус энд рийл эстэйт” кмпанид хандан захилагч олж өгөхийг хүссэнээр энэ хэрэг эхэлж. “Экс кей” компаний захирал Б.Хадбаатар нь Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр дээр Олзвойн 1-р дүгээр гудамжны 3А, 3Б тоотын 0,0792 га газарт байрлах 5 хүний өмчлөлийн газар дээр иргэн М.Ариунаагийн орон сууцны барилга нэр бүхий зоорьтой, 12 давхар 55 айлын орон сууц болон үйлчилгээний талбайн барилга барих гэж байгаагаа танилцуулаад энэ барилгыг захиалгаар бариулах захиалагч олж өгөхөд зуучлах ажил гүйцэтгүүлэх санал тавьсан гэнэ. “Лакшари хаус энд рийл эстэйт” саналыг хүлээн авч зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус компаниас барилгыг 2014 оны 3-р улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар захиалагчидтай гэрээ хийлгэсэн боловч газрыг нь ухсан, ул цутгаснаас өөр ажил хийгдэлгүй таг зогсжээ. Зуучлагч захилагч нар ажлаа эрчимжүүлэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч барилгын ажил зогссон хэвээр байсан тул захиалагч нар урьдчилгаанд төлсөн мөнгөө зуучлагчаасаа нэхэмжилж эхэлжээ. Зуучлагч компани гүйцэтгэгчээ судлаж үзэхэд “Экс кей” компаний захирал Б.Хадбаатар нь улсын бүртгэлд тус компанийн захирлаар бүртгэгдээгүй харин ч СХД-ийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажилладаг төрийн албан хаагч болж таарсан гэнэ. Бүр бусдын аж ахуйн нэгжийн тамга, тэмдгийг ашиглан иргэд аж ахуйн нэгжийг хохироож яваа нь ил болсон тул Б.Хадбаатарыг АТГ-д шалгуулахаар өгчээ. Энэ холион бантангаас болж захиалагч иргэд л хамгийн их хохирч. Иргэн М.Н нь “Лакшари хаус энд рийл эстэйт”-иар зуучлуулан өнөөх “Экс кэй компанитай ХХК-тай 2013оны 9-р сард “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулан гэрээнд заасан хуваарийн дагуу урьдчилгаа болох 31.3 сая төгрөгийг төлж. Уг орон сууцыг гэрээнд зааснаар 2014 оны 3-р улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх байсан чгүйцэтгэгч зуучлагийн аль нь ч үүргээ биелүүлээгүй тул хөөцөлдөж байж урьдчилгаагаа буцаан авчээ. Гэтэл захиалагч иргэн нь “Лакшари хаус хаус энд рийл эстэйт” болон “Экс кэй”-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр 2 өрөө орон сууцтай болно гэсэн итгэсэн тул шинэ байрны төлбөрөө гүйцэтгэхийн тулд хуримтлал үүсгэх зорилгоор өөрсдийн амьдарч байсан 4 өрөө орон сууцаа хөлслүүлж өөрсдөө бусдын орон сууцны том өрөөг хөлслөн амьдарч орон сууцны хөлсөнд нийт 2.7 сая хий дэмий төлж хохирчээ. Тэрээр урьдчилгаанд төлсөн 31.3 сая төгрөгийг нь “Лакшари хаус энд рийл эстэйт”, “Экс кэй” хоёр ямар ч хүүгүйгээр 8 сар орчим хугацаанд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд эргэлдүүлэн ашиг олсон үзэж байгаа аж. Гэтэл уг мөнгийг Хас банкны “Хас өргөө” жилийн 11,30 хувийн хүүтэй хадгаламжийн гэрээгээ цуцлан авч шилжүүлсэн аж. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас янз бүрийн юм гардаг болж. Газар зохион байгуулагч нь ийнхүү залилангийн хэрэгт нэр холбогдоод явж байхад дарга Э.Болорчулууныг ердөө сарын өмнөхөн тамгаа авч зугатлаа, 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн араас хийсэн тандалтаар нэлээд хэмжээний хөрөнгөө нуусан болохыг нь АТГ илрүүлсэн гэх шуугиан дэгдэж байсан. Э.Болорчулуун нь өөрийгөө АТГ-аар шалгуулна гэсэн. Харин зуучлагч компани нь газар зохион байгуулагч Б.Хадбаатарыг АТГ-д өгсөн тул дарга цэрэг хоёр зэрэгцээд шалгуулах нь дээ.