Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбарамыг хуурамч тушаал гаргадаг гэжээ
Нийтэлсэн: 2015-03-17 03:09:15
МХЕГ-ын хэмжээгээр албан тушаал булаацалдах нь хэрээс хэтэрчээ. Тодорхой нэгэн албан тушаалыг авахын тулд ажлаа хэьийн хийж байсан хүнийг үндэслэлгүй халах энэ зорилгоо биелүүлэхийн тулд хурамч тушаал шийдвэр гаргадаг гэнэ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбарамыг хуурамч тушаал гаргасан хэмээн халагдсан ажилтан нь баримт гарган эсэргүүцжээ. Ц.Б нь 2010 оны 10 сарын 15-ны өдрөөс Буянт Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 2014 оны 6-р сарын 9-ний өдөр хүртэл ариутгагчаар ажиллаж байжээ. Гэтэл 2014 оны 6 сарын 9-ний өдөр намайг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 107 тоот тушаалаар гэнэт ажлаас халсан. Тэрээр 24 цаг ажиллаад 72 цаг амардаг агаад амралттай байхад халах тушаалыг нь гаргачихсан байж. Ц.Б нь энэ ажлыг сүүлийн 5 жил хийж байгаа бөгөөд тухай бүр сургалтанд хамрагдаж гэрчилгээ авч байсан, МХЕГ-аас зохион байгуулсан сургалтанд хамрагдаж байсан гэнэ. Гэтэл У.Сосорбурам ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзээд халж. Энэ нь байдаг л нэг хөдөлмөрийн маргаан гмэт боловч халсанаасаа хойш 9 сарын дараа хуурамч 108 тоот тушаал үйлдсэн ба 2014 оны 6-р сард Буянт Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны У.Сосорбурам дарга нь даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч байсан атлаа “дарга” гэж тушаал гаргасан нь хуурамч гэдгийг нь нотлох баримт мөн гэж Ц.Б шүүхэд ханджээ. Энэ талаар шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулга авахад У.Сосорбурам нь 2014 оны 4-р сарын 3-ны өдрийн 146 дугаар тушаалаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 8 сарын 0-ний өдрийн 303 дугаар тушаалаар тус албаны даргаар тус тус томилогдсон болох нь баримтаар тогтоогдсон гэнэ. Ийнхүү энэ дарга жинхлээгүй байж дарга хэмээн гарын үсэг зурж хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтнаа үндэслэлгүй халсаныг шүүх тогтоожээ. Мөн түүний алдаатай алдаатай шийдвэрээс болж Буянт Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 5.5 сая төгрөгийн өрөнд унасан гэнэ.
NUUTS.mn