Нууц мэдээллийн уурхай

“Хэрвээ Путин ойрын үед олны өмнө гарч ирэхгүй бол Кремльд засгийн эрхийг төлөө тэмцэл хурцадсан гэсэн үг”

Нийтэлсэн: 2015-03-16 10:01:09

““Клептократия Путина – кто владеет Россией» (Putin’s Kleptocracy: Who Owns Russia?) хэмээх бестселлерийг зохиогч профессор Карен Давиша “The Marker” сэтгүүлд олны анхаарлыг татаад байгаа Путины 14 хоногийн алга бололтын тухай санаа бодлоо хуваалцжээ
Тэрээр ярилцлагынхаа эхэнд “Хэрвээ Путин ойрын үед олны өмнө гарч ирэхгүй бол Кремльд засагийн эрхийг төлөө тэмцэл хурцадсан гэсэн үг” хэмээн мэдэгдэж. Оросын Ерөнхийлөгч 3-р сарын 5-наас хойш хойш гэнэтхэн олны хараанаас алга болсон. Зурагт хэвлэл мэдээлийн аль ч хэрэгслээр гарсангүй, албан ёсны арга хэмжээнд оролцсонгүй. Мөн түүнтэй хамт ГХ-ийн сайд Кирилл Лавров нь алга болсон нь бүр гайхшрал төрүүлж байна. “Болсон үйл явдлыг нягталж үзээд цэргийн эргэлт эсвэл ордны хуйвалдаан маягийн зүйл болсон гэж хэлэх баттай итгэл надад төрсөн” гэж Огайо мужийн Их сургуулийн Орос судлалын тэнхимийн эрхлэгч хэлжээ. Путин болон түүний дагалдагчид Оросын тэрбумтнуудын асар их баялагт суурилсан улс орноо нэг хүний хатуу гарт баттай оруулах гэсэн бодлогыг сүүлийн 10 жил явуулж байгаа гэнэ. Профессор  Карен Давиша Путин судлалд бүхнээ зориулсаны  судлаачын хувьд Оросын  төрийн тэргүүн өөрөө ч асар их баялгийг хуримтлуулсан гэж баталдаг. Түүний тооцоогоор Путины хувийн эд хөрөнгө хуримтлал 40 тэрбум долларт хүрнэ гэнэ. Олон нийтээс ирүүлсэн асуултад хариулахдаа Путины дэглэмийн “хүчилтөрөгч” нь нефть байсан гэжээ. Нэг баррелийн үнэ 140 доллараас буухгүй байгаа үед л энэ хүний засаглал нурахгүй орших аж.
-Оросын олон нийт яагаад Путиныг эсэрэгүүцэн тэмдэггүй юм бол..
-Оросын ХМХ нь Засгийн газрынхаа дээд зэргийн хатуу хяналтанд ажилладаг тул олонхи иргэд буруу төөрөгдсөн мэдээлэлтэй явдаг. Түүнээс гадна Путины засаглалын үед Оросын дундаж давхарга хөл дээрээ боссон. Дундаж давхаргын дээгүүр хэсэгт орох иргэд нь хилийн чанадад амарч тансаг хэрэглэл худалдан авахтайгаа болсон.
-Оросын өнөөгийн байдлыг хэн засаж залруулж чадах вэ ?
-Энэ улсын дундаж давхарга нь боловсрол сайтай, ёс суртахууны хувьд тэгтлээ доошоо уначихаагүй, олон асуудлын учрыг олчихдог бас шудрагадуу талдаа гэмээр хүмүүс байдаг. Мөн өмнөх сонгуулийн саналыг нягтлан судлаад үзвэл Кремль одоо ч гэсэн тэдний итгэлийг бүрэн дүүрэн олж авч чадаагүй нь харагддаг. Тэгвэл Путины төлөө санал өгсөн тосгон, жижиг хот суурингийн иргэд нь харьцангуй боловсрол муутай, мэдээлэлд хүрэх авах боломж нь хязгаарлагдсан байх жишээтэй. Тэдний дунд хэт зүүний эсвэл барууны туйлширсан үзэлтнүүд ч олон. Өдгөөгийн Донецкийн удирдагч гэгдэж байгаа Оросын талыг баримтлагч Игорь Стрелков л гэхэд яг ийм хүн, аюултай гэж үзэхэд болно.
 

Цаашаа орос судлаач Борис Немцовын аллагыг тайлбарлажээ. Түүний дүгнэлтээр сөрөг хүчний удирдагчийг хороосон нь Оросын нийгэмд айдас төрүүлэх замаар иргэдийн нийгэм улстөрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нь багасгах зорилготой гэнэ. Үүний хамт Борис Немцов нь дундаж давхаргад маш нэр хүндтэй байсныг харгалзаж үзэх хэрэгтэй. Түүний аллагын шалтгааныг зөвхөн сөрөг хүчний удирдагч төдийгүү мөн эрх барьж байгаа тэр хүчний авлигалын баримтыг задалж чадах хүн гэдэг талаас нь тайлбарлах хэрэгтэй гэнэ. Сонирхолтой нь талийгаач Борис Немцов нь Карен Давишагийн судалгаанд тусалдаг байжээ. Түүний олж өгсөн баримтуудыг номондоо ашиглаж байсан гэдгээ ч хэлж. Карен Давишагийн үзэж байгаагаар Борис Немцовын дараагаар Оросын сөрөг хүчний удирдагч нь Алексей Навальный болох аж. Гэхдээ жүүд үндэстэнд таагүй ханддаг Навальный нь үүнээсээ болж дэмжигчдээ алдах аюултайг бодолцохгүй байгаа бололтой. Одоогоор Оросын сэхээтний давхаргыг төлөөлж чадах Москвагийн сэхээтний дээд хүрээнийхэнд Алексей Навальный нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж чадна гэсэн итгэл бий болоогүй.  Хэрвээ Путины засаглал нурж сөрөг хүчин гарч ирвэл Алексей Навальный нь улстөр нийгэм-эдийн засгийн олон өөрчлөлт хийх ч Украйн, Кавказын талаар Кремлийн урьдын дээрэнгүй бодлогыг л үргэлжүүлж мэдэх эргэлзээтэй удирдагч гэж дүгнэжээ.

Тодруулга : Карен Дивашагийн тооцоогоор Путин нь 40 тэрбумын хөрөнгөтэй, 27 ордон, эдлэн газартай, 28 хувийн онгоцтой, 4 усан онгоцтой гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших