Нууц мэдээллийн уурхай

Мадонна хүчиндүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ

Нийтэлсэн: 2015-03-16 07:39:27

2013 онд попын хатан хаан Мадонна “Harper’s Bazaar” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө Нью-Йоркод ирсэн жилээ хүчиндүүлж байснаа ярьж шуугиан дэгдээсэн. Тэгэхэд тэрээр ердөө 19-хөн настай байжээ. Төрөлх Мичиган мужаасаа аз жаргал нэр алдар хайн улмын хамгийн том хотод ирсэн жилдээ л хүчиндүүлсэн гэнэ. Өнгөрсөн баасан гаригт Луиза Чекконе буюу Мадонна бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай нэгд нэгэнгүй ярьж. 56 настай попын хатан хаан 19-дөө болсон явдлыг дурсан “намайг бүжгийн бэлтгэлдээ ирэхэд студи яагаад ч юм цоожтой байсан” гэжээ. Тэгээд холгүйхэн орших утасны бүхээгэнд орж бэлтгэлийнхэнтэйгээ ярих гэтэл ирээдүйн хамгийн орлоготой дуучин болох бүсгүйд мөнгө байсангүй гэнэ. Гэтэл хаанаас ч юм гараад ирсэн эрэгтэй хүн гэрт нь ороод утсаар ярь гэсэн санал тавихад би юу ч бодолгүй бүр баярлан хүлээж авсан гэж ярьжээ. Энэхүү гэнэн байдлаа бүх хүн нь бараг бие биенээ таньдаг бас тусалдаг төрсөн нутаг, жижигхэн Гурон хотод байгаа юм шиг бодож байснаас болсон гэж тайлбарлажээ. Түүнээс гадна тэр эрэгтэй маш эелдэг аашилж байсан гэнэ. Их хотын гаж донтон хөдөөний жижигхэн хотын гэнэн бүсгүйг гэртээ оруулангуутаа гэнэт хутга тулгаж байгаад хүчирхийлжээ. “Би маш их айсан учраас хөдлөх нь битгий хэл дуугарч чадаагүй” гэж Мадонна дурсжээ. Гэсэн ч энэ аймшигт явдлын дараа цагдаад  хандсангүй. Хүчиндүүлсэн эмэгтэй эхлээд шүүх шинжилгээнд үзүүлж дараа нь шүүхийн танхимд болсон явдлыг бүгдийг нь ярьдаг гэсэнд тэрээр олны өмнө хамаг булайгаа дэлгэхгүй байхаар шийдэж. Ингээд л 40 гаруй жил таг нуусан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших