Нууц мэдээллийн уурхай

2014 оны сүүлийн улиралд л гэхэд “Эко констракшин” компаний хэмжээнд ослын 13 эрсдэл гарчээ

Нийтэлсэн: 2015-03-16 06:49:04

Монголын барилгын салбарт хөдөлмөр аюулгүйн ажиллагаагаараа эрсдэлтэй компаний тоонд “Эко констракшин” ордог. Хүний амь нас эрүүл мэнд хохирсон болон газар өмчлөлийн томоохон маргаантай хэргүүдэд энэ компаний нэр холбогддог ч ихэнхдээ “уснаас хуурай” гарах бий. Захирал С.Нямдаваад нь компанийх нь барилга барих тусгай зөвөөшөрлийг сунгахгүй эсвэл цуцлана гэсэн шийдвэр тийм ч аймаар сонсогдодгүй гэнэ. “Эко констракшин” компанид томоохон осол гарах эрсдэл нь ихэссэн гэдгийг ХАБЭА-ны албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ч.Д-тай холбоотой явдал баталсан. Тэрээр 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Эко констракшн” компанийн ХАБЭА-ны албаны даргын албан тушаалд оржээ. Ингээд бараг хоёр улирал хүрэхгүй хугацаатай ажиллаад 2014 оны 12-р сард халагдсан гэнэ. Компаний захиргаа ХАБЭА-ны албаны даргаа ажлын цаг ашиглалттай холбоотой зөрчлөөс гадна албаныхаа ажилтнуудыг мэргэжлийн удидлагаар хангаж ажиллаагүйгээс барилга угсралтын талбайд сүүлийн 3 сард 13 эрсдэл үүссэн гэх үндэслэлээр халжээ. Гурван сар буюу нэг улирлын дотор хөдөлмөр аюулгүй ажиллагааны 13 эрсдэл гарсан гэдэг нь маш өндөр тоо гэнэ. Энэ нь “Эко констракшин” компанид аюулгүй ажиллагааны горим журам ноцтой алдагдсаныг харуулж байна. Халагдсан ажилтан шүүхэд хандсан боловч гэнэтхэн нэхэмжлэлээсээ татгалзжээ. Нэхэмжлэгч нь голдуу хариуцагчтайгаа эвлэрсэн тохиолдолд өргөдлөө буцаадаг. Хэрвээ энэ асуудал өндөр авсан бол “Эко констракшин” компанид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа ямар байдаг тухай ноцтой баримт ч сөхөгдөж магадгүй байсан биз.


 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших