Нууц мэдээллийн уурхай

Хөшөөтөд ажилладаг “Монгол Маркет” компанид цэвэрлэгчээ ажилчдын хоолны аяга таваг угаа гэжээ

Нийтэлсэн: 2015-03-16 05:28:57

Заалны цэвэрлэгч буюу үйлчлэгч хүн ажилчдын цайны газарт аяга таваг угаагаад зогсож байх нь ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлагыг зөрчиж байгаа хэрэг гэдгийг бүгд мэднэ. Угаагч цэвэрлэгч хоёр нь тусдаа үүрэгтэй агаад нэг хүн хийх ёсгүй. Тэгвэл “Монгол Маркет” гэдэг компани Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “Мон Эн Ко” хотхоны үйлчлэгчээрээ ажилчдын цайны газрын угаагч, хоол зөөгч гэдэг ажил давхар хийлгэх гэсэн муйхар шаардлага тавьжээ. Хотхоны заалны цэвэрлэгч Б.Цэцэгсүрэнг ахлах тогооч Б.Ариунчимэг нь гал тогоонд ажиллаж аяга таваг угаах мөн зааланд гарч хоол зөөх ажил хийхийг шаардсан гэнэ. Цэвэрлэгч эмэгтэй ажил үүргийн хувиарь болон эрүүл ахуйн журманд таарахгүй хэмээн эсэргүүцэж.  Ингээд “том толгойтой” үйлчлэгчийг ахлах тогооч нь Ерөнхий захиралдаа хэлсэнээр цэвэрлэгч эмэгтэй ажлаасаа халагджээ.  Энэ нь “Монгол Маркет” компаний хотхоны ажилчдын цайны газарт эрүүл ахуйн ноцтой байдал үүсээд байгааг харуулж. Улмаар ажилчдын эрүүл мэнд эрсдэлд учирсан байна. Хэрвээ цэвэрлэгчээр  хоолны аяга таваг угаалгаснаас болж элдэв халдварт өвчин гарвал угаагчын цалин хэмнэх гэсэн “Монгол маркет” компаний удирдлага хариуцлага хүлээж чадах уу? Энэ компани нь Катерингийн үйлчилгээг 2009 оноос  эрхэлж байгаа бөгөөд  “Mон Ен Ко” , “Бороо гоулд”, “Этүгэн эе” зэрэг компаниудын уурхайн ажлын талбайд катерингийн цогц үйлчилгээг үзүүлдэг гэнэ. 2012 онд “Бороо гоулд” компаниас катерингийн үйлчилгээг үзүүлэгч компанийг сонгон шалгаруулалтанд оролцож дахин 2 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулжээ. “Монгол Маркет” компаний сурталчилаад байгаа катерингийн төгс үйлчилгээ нь  цэвэрлэгчээрээ цайны газрын аяга таваг угаалгах шаардлага тавьдагтай нь нэг л авцалдахгүй сонсогдож байна.


 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших