Нууц мэдээллийн уурхай

Дорнодын ЦГ-ийн даргын суудлыг авахаар “лобби орсон, дээрээс шаардаад байна” гэжээ

Нийтэлсэн: 2015-03-16 03:08:03

Өнгөрсөн оны намар Доронд аймгийн Цагдаагийн газрын дарга Т.Оюунбаатарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлж, албан тушаал, цолыг бууруулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилж, дэд хурандаа цол олгосон. Үүнийг цагдаагийн хурандаа эсэргүүцэж захиргааны шүүхэд хандсаныг хүлээн авч ажилд эргүүлэн тогтоох цолыг нь сэргээх шийдвэр гаргажээ. Т.Оюунбаатар нь Цагдаагийн байгууллагад тасралтгүй 29 жил ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2012 оны 12 дугаар сараас Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж эхэлжээ. Ажиллаж байх хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах ажлаараа улсын хэмжээнд нэгдүгээр байранд шалгарч, бусад аймгуудыг манлайлсан үзүүлэлттэй байсан гэнэ. Гэтэл 2014 оны 3 дугаар сард шалгалт ирсэн бөгөөд төлөвлөгөөт шалгалт гэсэн боловч төлөвлөгөө гараагүй байсан ба ямар шалтгаанаар шалгаж байгаа талаар тайлбар бичгээр ирүүлээгүй атлаа шалгалтыг явуулж, зөрчил илрүүлж, зөвлөмж гаргаж, зөрчлийг арилгах хугацаа олгосон бөгөөд дээрх хугацаанд нь зөрчилд заагдсан төлбөрийн 98.3 хувийг барагдуулсан талаар дарга илтгэсэн гэнэ. Мөн дараа нь 2014 оны 09 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт бус шалгалт ирсэн. Цагдаагийн ерөнхий газарт иргэдээс гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгалт хийхээр ирсэн бөгөөд уг шалгалтын бүрэлдэхүүн тус аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар 15 төрлийн зөрчил дутагдал заасныг зөвшөөрөх үндэслэлгүй гэнэ.  Дээрх 15 зөрчил дутагдал тус бүрт нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хийж гүйцэтгэсэн ажил, холбогдох тайлбарыг хийж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулах гэсэн боловч яриулаагүй аж. Экс дарга дээрхи хоёр удаагийн шалгалтын хувьд улс төржиж Дорнод аймгийн Цагдаагийн газрыг бус харин Т.Оюунбаатар гэдэг хувь хүн рүү чиглэсэн гэж үзжээ. Энэ талаар ч Цагдаагийн ерөнхий газрын дарга албан тушаалыг чинь авахаар лоби ороод дээрээс шаардаад байна гэсэн гэнэ. Цагдаа хүчний байгууллага улстөрчдийн нөлөөллөөс ангижраагүйг энэ явдал баталлаа. Мэргэжлийн дүгнэлтээр бус харин “лобби”-гоор тмооохон амйгийн цагдаагийн газрын даргыг буулгаж байгаа нь байдал ноцтой түвшинд хүрсэнийг харуулсан. Гэхдээ Дорнод аймгийн цагдааг орон нутгийнхаа улстөрийн бүлэглэлийн зөрчилд хэтэрхий их хутгалддаг гэж ярьдаг. Үүнийг өнгөрсөн өвөлжин болсон аймгийн АН-ын байрыг дайран эзэлсэн булаалдсан явдал харуулсан.


 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. GoldenTabs /5.188.211.13/ 2018-01-08 17:31:03

    VjBuzt https://goldentabs.com/

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших