Нууц мэдээллийн уурхай

242 тэрбумын хуурамч НӨАТ-ын падааны хэрэгт Хуримын ордны нягтлан, татварын байцаагч хүртэл холбогджээ

Нийтэлсэн: 2015-03-16 01:52:32

Монголын татварын тогтолцоог ганхуулсан 242 тэрбумын хуурамч НӨАТ-ын падааны хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Асар том мөнгөн тоотой энэ хэргийг зохион байгуулсан Х.Д гэдэг эмэгтэйг 11.5 сая төгрөгөөр торгосон. Хуурамч НӨАТ-ийн падааны хэрэгт татвараас зайлсхийх гэсэн компаниудаас гадна татварын байцаагч, Хуримын ордны нягтлан нар холбогдож байцаалт өгчээ. Чухам аль дүүргийнх гэдэг мэдэгдэхгүй байгаа татварын улсын байцаагч Бүрэнжаргалыг “Эйнако” компаний албан бичигийг барьчихсан НӨАТ-ын падаан олж өгөөч хэмээн орж ирсэн хэмээн гэрч Х.Түмэнболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэнэ. Тэрээр татварын байцаагч хүн гуйхаар “итгээд”  50ш падаан өгчихсөн аж. Харин Б.Бүрэнжаргал энэ тухайд “...2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Шүрэнцэцэг гэж урьд хуримын ордоны нягтлан бодогч хийж байсан...над руу утсаар яриад...чи гялс НӨАТ-ын падаан аваад өгөөч гэж хэлсэн...би ороод Түмэнболорыг гуйгаад түүнээс Эйнако ХХК-ийн нэр дээр 50ш буюу нэг багц падаан аваад өөр дээрээ байлгаж байтал Шүрэнцэцэг ажил тарсаны дараа ирээд аваад явсан ...” гэжээ. Тэгэхээр Х.Түмэнболор нь бас татварын байцаагч байж магадгүй юм. Түүнд падаан олж өгсөн хүн нь Г.Шүрэнцэцэг  байжээ. Тэрээр “...Би Хишгээ гэх эмэгтэйтэй анх танилцаж байсан...үүнээс хойш лав 3-4 удаа манай ажил дээр ирсэн ба “Эйнако гэдэг компаний захирал гадагшаа явчихсан эзэнгүй байгаа, тэгээд НӨАТ-ын падаан авч чадахгүй яваад байгаа миний дүү туслаач” гэж хэлэхээр нь би түүний хажууд Бүрэнжаргал руу залгаад...энэ хүн НӨАТ-ын падаан авах гэж байгаа юм туслаад аваад өгөөд явуулаач гэж холбож өгсөн...” гэж мэдүүлжээ. “Эйнако” гэдэг нь хуурамч падааны “загалмайлсан эх” гэгдээд байгаа Х.Д-гийнх байж. Зөвхөн энэ компаний нэр 32 ширхэг падаан дээр 47.9 тэрбумын борлуулалт хийсэн гэж бичигдсэн байжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших