Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга Д.Цэндсүрэн “чиний толгойгоор туг тахина” гэсэн хэмээн сургуулийн экс захирал мэдүүлжээ

Нийтэлсэн: 2015-03-13 01:53:19

Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захиралаар ажиллаж байсан Баньдын Лхамсүрэн нь давтан үйдлээр хээл хахууль авсан хэргээр 5.2 жилийн хорих ялаар шийлгүүлжээ., Тэрээр ахлах сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Б.Мөнгөнтуулийг тус сургуульд багшаар ажилд авна гэж урьчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс Б.Мөнгөнтуулаас 2011 оны 8 дугаар сард 500 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сард 1 эр хонь, 10 дугаар сард 1 эр хонь, 2013 оны 08 дугаар сард 500 мянган төгрөг, Л.Баярцэцэгийг Өмнөговь сумын ахлах сургуулийн нийгмийн ажилтанаар ажилд авна гэж урьчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс Л. Баярцэцэгээс 2011 оны 08 дугаар сард 500 мянган төгрөг, С.Пагмаг мөн сумын сургуулийн эмчээр ажилд авна гэж урьчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс С. Пагмаас 2011 оны 07 дугаар сард 300 000 төгрөг тус тус давтан үйлдлээр хээл хахуульд  хэрэгт буруутгаж.  Харин сургуулийн экс захирал тулгаж байгаа хэргийг эрс няцаагаад энэ бүхнийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн зохион байгуулсан гэж шүүх хуралд мэдүүлсэн гэнэ.  Тэрээр “ Би энэ гурван хүнээс эд зүйл авсан юм байхгүй. Захиралын хувьд ажилд орох хүмүүс сонгон шалгаруулалтаар тэнцсэн хүмүүсийг авах ёстой. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө шалгалтанд тэнцээгүй. Пагма нь тухайн үед ажилгүй байсан гэж худал мэдүүлсэн байдаг. Энэ хүн ажилтай байсан. Мөнгөнтуул газар зүйн багшийн шалгалтанд сумандаа өгч тэнцээгүй, Баярцэцэг нь нийгмийн ажилтаны шалгалтанд аймагт ирж өгөөд хамгийн сүүлийн байранд орсон. 1-р байранд орсон хүн татгалзсан учир 2-р байранд орсон Тогтохыг авч ажиллуулсан. Би энэ хүмүүсээс юм авах шаардалга байхгүй, би тодорхой цалинтай эд хөрөнгөтэй хүн. Яагаад энэ хүмүүс надад хахууль өгсөн гэдгийг ойлгохгүй байна. Би бодохдоо энэ хүмүүсийг цаана нь зохион байгуулж удирдан миний эсрэг тавьж намайг гүтгүүлж байна гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга Цэндсүрэн, Өмнөговь сумын ахлах сургуулийн захирал Коля нар зохион байгуулсан асуудал гэж үзэж байна. Энэ талаар Пагма Баттөрд “бид дөрөвийг аймгийн Засаг дарга барьцаалсан ” гэж хэлсэн байсан. Би Мөнгөнтуулаас мөнгө аваагүй боловч 500 мянган төгрөгийг буцааж өгсөн учир нь гэвэл прокурор Анхбаяр “та 500 мянган төгрөгийг Мөнгөнтуулд өгчих ” гэсэн учир банкны нягтланд өгсөн. Би энэ гурван хүнээс мөнгө болон мал эд зүйл аваагүй учраас мөнгө өгөөгүй. Долгорсүрэн, Ёндонсамбуу нар надад мөнгө өгсөн, надаас мөнгө авсан гэдэг нь худлаа. Энэ гурван хүн хоорондоо ах дүү хамаатан хүмүүс. Би ажилаа хуулийн дагуу явуулж ирсэн. Аймгийн Засаг дарга Цэндсүрэн надад “чиний толгойгоор туг тахина ” гэж хэлж байсан. Дараа нь Захиргааны хэргийн шүүхээр намайг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэр гархад “чамайг шоронд хийнэ ” гэж хэлж байсан. Тийм учраас улс төрийн шинжтэй зохион байгуулалтай хэрэг гэж үзэж байгаа ба мөрдөн байцаагч нар нэг талыг барьж шалгасан учир нэмэлт мөрдөн байцаалтанд өгч шалгуулах хүсэлттэй байна. Би энэ гурван хүний хэнээс ч хаахууль аваагүй” гэж мэдүүлжээ. Манай сайт  энэ хэргийг үргэжлүүлэн дэлгэрэнгүй хүргэх болно.





 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших