Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “эвдэрчээ”

Нийтэлсэн: 2015-03-12 06:39:08

Хуучин цагт эвдрээгүй гэдэг ойлголт байсан. Эвдрээгүй хүүхэд гэж яг л хүүхэд зангаараа байдаг, элдэв буруу нөлөөнд автаагүй, буруу зуршилаас хол хөндий хүүхдийг хэлэх нь бий. Харин өдгөө цагт иймэрхүү “эвдрээгүй” залуус улстөрийн нам төрийн албанаас олж харна гэвэл нүдний гэм болсон.  Төрийн байгууллагад өндөр алба хашдаг залуус тэр хэмжээгээрээ эвдэрсэн байх жишээтэй. Гэхдээ энэ нь тэдний буруу биш агаад харин дарга нарынх нь буруу юм. Залуусыг дарга нар л хамгийх их “эвддэг”. Ямар дарга дагана түүн шигээ л болдог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялтан Бямбасүрэнд уучлал үзүүлэх шийдвэр гаргасан. Тэрээр хүн амины хэргээр нийт 18 жилийн хорих ял авсанаас 11 орчим жилийн хорих ялыг эдэлсэн байж. Анхандаа нэг хүний амь бүрэлгэсэн гэж яригдаж байтал ахин нэмэгдээд хоёр хүнийг хороосон нь тогтоогдсон. Харин Ерөнхийлөгч хоёрдахь хүн амины хэргийн талаар нь мэдээгүй бөгөөд үүнийгээ ч хүлээсэн. Төрийн тэргүүнд асуудлыг дутуу танилцуулсан алдаагаа хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нь хүлээж “Бямбасүрэнг хоёр хүний амь насыг хохироосныг бид судалж мэдсэн. Холбогдох материалуудтай нь танилцаж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид Бямбасүрэнгийн талаар танилцуулах явцдаа миний  хувьд мэдээллийг нарийн сайн ойлгуулаагүй байх талтай” гэж мэдэгджээ. Төрийн тэргүүнээ алдаатай шийдвэр гаргуулахгүйн тулд л түнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй нүсэр аппарат ажилладаг бус уу. Мөн хохирогчийн ар гэрийн гомдлын талаар хуулийн зөвлөхтөн нэг их санаа зовохгүй байгаа бололтой. “Гэхдээ тэдгээр хүмүүст олон жил хоригдсон эмэгтэйг уучилж, ойлгох монгол хүний уужуу сэтгэл, холч ухаан бий байх гэж найдаж байна” гээд өөрийнхөө алдааг цайруулчихаж. Ч.Өнөрбаяр хэдий хуулийн өндөр мэдлэгтэй гэсэн ч хохирогчийн ар гэрийхний өмнөөс дүгнэлт хийх эрх түүнд байхгүй. Ийнхүү  уучлал үзүүлсэн тухай нэгэн маргаанаас цэрэг нь буруугаа хүлээснээр дарга нь нэр цэвэр гарч байна. Энэ бүхнээс дүгнэхэд хуулийн зөвлөхтөн залуугаасаа нэлээд “эвдэрч” эхэлжээ гэмээр…
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших