Нууц мэдээллийн уурхай

Удган эмэгтэйгээс “Ачлалтрейд”, “Авзагатрейд” зэрэг 500 гаруй компани 214 тэрбумын хуурамч НӨАТ-ын падаан худалдан авчээ-2

Нийтэлсэн: 2015-03-12 01:47:39

…Энэ хэрэгт “Жинхэнэ Уянга” компаний захирал Ц.Жигжиддорж, “Анандын зам” компаний гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ, “Ануд Номин” компаний захирал Г.Дашдулам, “Дархан-Алдар” компаний Ч.Гэрлээ,”Немон” компаний Г.Эрдэнэцогт, “Авзагатрейд” компаний ерөнхий нягтлан бодогч С.Баяржаргал, “Хангай Сервис” компаний захирал Т.Энхжаргал, Оюутолгойд түүхий эд нийлүүлдэг “Ай Ми Эм Ви” компаний захирал Ё.Мөнх-Амгалан зэрэг олон захирал нягтлан бодогч сэжигтнээр дуудагдан байцаагджээ. Тэд бичигдсэн үнийн дүнгийн 2 хувиар тооцон хуурамч НӨАТ-ийн падаан худалдан авсанаа хүлээж.  Бусад захирлууд бүгд сэжигтнээр дуудагдан байцаагдаж байхад ганцхан “Ачлал трейд” компаний хангамжын менежер Ц.Мэндбаяр гэрчээр дуудагдан байцаалт өгчээ. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...Миний бие 2000 оноос хойш “Ачлал трейд” ХХК-д хангамж хариуцсан менежерээр одоог хүртэл ажиллаж байна... 2013 оны эхээр Толгойт өртөөний наахан талд байдаг арматурын төмөр зардаг газраас очиж арматурын төмөр тал бүрээс хүнээс бага багаар худалдан авсан бөгөөд тэр үед нэг хүнээс бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодон Ньюхэрита ХХК-ийн падааныг худалдан авсан юм. Тухайн үед бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодоод 8 сая төгрөг өгсөн. Одоо нэр утасыг нь мэдэхгүй байна. Аврасиа компаний нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хувьд Ньюхэритаж ХХК-ийн падаан авсан хүнээс худалдан авсан тухайн үед бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодож авсан...” гэсэн мэдүүлэг өгчээ. “Ачлал трейд” компаний  захирал М.Билэгт нь МАН-ын Бага хурлын гишүүн байсан. Нийгэм биш юм гэхэд “энхрий хайрт” намынхаа өмнө хүлээсэн ёс суртахууны “гоё” үүргээ санаад хууль дүрмийг сахиж бизнес хийх ёстой ч энэ компанийн нэр барилгын салбар дахь зөрчилд байнга л нэр холбогдож байдаг. Нөгөө нэг том компани байсан нь Монгол улсын гавъяат барилгачин, үндэсний үйлдвэрлэгч, АН-ын гишүүн , П.Мэндбаярын  “Авзагатрейд” компани юм.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэрээр 500 гаруй ажилтан ажилчдынхаа хамтаар АН-д элссэн.  Гэсэн ч компани нь татвараас бултахын тулд хуурамч НӨАТ-ын падаан худалдан авдаг байж. Гэхдээ сэжигтнээр гавъяат барилгачин бус “Авзагатрейд” компаний ерөнхий нягтлан бодогч С.Баяржаргал байцаагдаж  “дээлээ нөмрөх” шахжээ. Тэрээр “ ..нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авсан нь үнэн,  Оргил гэдэг залуугаас бичсэн үнийн дүнгийн 3,5 хувиар бодож худалдан авсан юм, манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш хүмүүсээс бараа материал худалдан авсан юм, үүнээс болоод бид нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авсан. ...2013 оны санхүүгийн тайлан гарах үед манай компани дээрх “Аврасиа” ХХК-тай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хасалт хийлгэж 2013 оны 7 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа засвар оруулж хасалт хийлгэсэн түүний дараа манай компани татварт 13.834.000,00 төгрөгийг бэлнээр төлсөн” гэж хэргээ хүлээжээ. “Аврасиа” гэдэг нь удган эмэгтэйн нэгэн компани агаад 2012-2013 оны хооронд тус компаний 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94.7 тэрбумын бараа бүтээгдэхүүн борлуулсан мэтээр бичиж зарсан байж/үргэлжлэл бий/.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших