Нууц мэдээллийн уурхай

“Эрдэнэт” үйлдвэр 7.2 сая долларын найдваргүй авлагыг нь барагдуулж өгсөн “Би Жей Форс” компанид 790 сая төгрөгний хөлсийг нь өгөхгүй “луу унжжээ”-1

Нийтэлсэн: 2015-03-12 01:22:14

Манай төсвийн ганц “саалийн үнээ” болох уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр төсөвд татвар сайн өгөхийн хажуугаар нэлээд гар султай газарт тооцогддог хэвээрээ л байна. Энэ нь үе үеийн улстөрчид, засгийн эрхэнд гарсан нам бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрт янз бүрийн шахаа хийсээр ихээхэн өр авлага үүсгэсэн байдаг. Энэ том үйлдвэртэй жирийн ямар ч иргэн бараа шахаж эсвэл гэрээ байгуулж чадахгүй. Дээрээ  том татаастай, ардаа найдвартай ар талтай хүмүүс л бэлэн мөнгөөр хахсан энэ саалийн үнээний угжнаас юм салгаж чаддаг.  Тиймдээ ч Эрдэнэт”-ийн авлага гэж асар их байдаг. Учир нь авсан хүмүүсийн ихэнхи буцааж өгдөггүй бөгөөд анхнаасаа ийм зорилготойгоор мөнгө салгадаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Хуулийн “Би Жей Форс” компани 2010 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн олон жил хуримтлагдсан авлагыг барагдуулах талаар эрхзүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах гэрээг удирдлагатай нь байгуулсан гэнэ. Тухайн үед энэ гэрээг үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Л.Болор-Эрдэнэ, Санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар, Их барилгын хэлтсийн ологч дарга Л.Гансүх нар нь “Би Жей Форс” компанитай байгуулж ерөнхий захирал байсан Г.Ганзориг баталжээ. Гэрээ байгуулах үед Эрдэнэт үйлдвэр нь “Строй инвест”, “Макадам” компанид ихээхэн хэмжээний мөнгөө алдсан байсан гэнэ. Ялангуяа “Строй инвест”-д бараг залилуулсан байсан гэж “Би Жей Форс”-ынхон баталж байна. Ингээд тэр их мөнгийг олж ирэх ажилд орж маш их хүч хөдөлмөр урт удаан хугацаа зарцуулж. Тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй найман баг гарган мөнгө авсан хоёр компанийг бүх талаар нь судлуулж хуулийн олон ажиллагаа явуулж байж эцэст нь тэдгээр компаний захирлуудын нуугдмал хөрөнгийг илрүүлж чаджээ. Илрүүлсэн хөрөнгөө өрөндөө буцааж авахын тулд Арбитрын шүүхийн шийдвэр гаргуулан битүүмжлүүлах шардлага яаралтай гарч.  Урьд нь Эрдэнэт” үйлдвэрийнхэн энэ ажиллагааг хийх гээд чадахгүй байсан гэнэ. Энэ үед хоёр тал гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан “Би Жей Форс” нь “Строй инвест”, “Макадам” компаний нуугдмал хөрөнгийг олж илрүүлж улмаар Арбитрийн шүүхийн шийдвэр гаргуулан битүүмжлүүлээд эцсийн шийдвэрийг захиалагч болох “Эрдэнэт” үйлдвэрийн талд гаргавал нийт хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх урамшууллыг авахаар харилцан тохиролцжээ. Эрдэнэт үйлдвэр урьдчилгаа гээд 150 сая төгрөг өгсөн гэнэ. Ингээд “Би Жей Форс” ажилдаа орж нөгөө хоёр компаний нуугдмал хөрөнгийг бимтүүмжлэх шийдвэрийг баталгаажуулах тогтоолыг гаргуулахаар МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Үндэсний Арбитрд өргөдөл гаргажээ. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гарган оролцож нийтдээ 11.1 тэрбумын хөрөнгө битүүмжлүүлэхээр шийдвэр гаргуулан ялалт байгуулсан гэнэ. Шүүхийн шийдвэрээр “Строй инвест”-ээс 3.2 сая, “Макадам” компаниас дөрвөн сая доллар гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэрт олгуулахаар болж.  Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзээд нөгөө амласан 10 хувиа нэхтэл  Эрдэнэт үйлдвэрийн удирдлага “унжаад” эхэлжээ.  “Би Жей Форс” -ийн тооцоогоор ажлын хөлс нь 940.8 сая төгрөг болох агаад үүнээс урьдчилгаагаа хасаад өдгөө 790 сая төгрөг авах ёстой гэнэ. Харин ажлаа бүтээлгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийнхэн өөдөөс нь бид хамтарч ажиллаж байж л энэ дүр дүнд хүрсэн болохоос та нар ганцаараа бүгдийг нь хийгээгүй гэсэн утгатай зүйл яриад эхэлжээ. Ер нь танай компаний хийсэн гээд байгаа ажлын хэмжээ үр дүнд бидний өгсөн урьдчилгааны  150 сая төгрөг яг таарах тул одоо гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар шагнах тухай яриа байхгүй гэж няцаасан гэнэ./үргэлжлэл бий/

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших