Сансарын “Вива” зочид буудалд 30-тай залуу 50 настай эмэгтэйг ёсон бусаар хүчирхийлжээ
Нийтэлсэн: 2015-03-11 09:50:11
Урьд нь хүчингийн хэрэгт 5.6 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөлийн хуулиар суллагдсан ч ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байсан Д.М гэдэг залуу нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын Колонкын автобусны буудлын ард “Вива” нэртэй зочид буудлын 4 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Д-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн, мөн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэмт хэрэг үйлдэж хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 50 настай хохирогч эмэгтэй нь хэрэг гардаг өдөр найз нартайгаа бааранд төрсөн өдрөө тэмдэглэж байжээ. Түүний мэдүүлснээр “Тэгээд бид нарыг бааранд байж байхад үл таних өндөр туранхай, хэлтгий ярьдаг увс гаралтай гэмээр хүн манай ширээнд ирж суугаад бид нартай хамт бүжиглэж ууж идэж сууж байгаад баарнаасшөнийн 01 цаг болж байхад гарахад намайг “хүргээд өгье” гэсэн. Тэгээд такси бариад сансрын ноёд рестораны хажуу талын өндөр шаттай буудал руу авч орсон. Би тухайн үед нилээн согтолттой байсан юм. Тэгээд буудалд ороод бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Эхний удаа бид хоёр бэлгийн харьцаанд орохдоо хэн хэн нь хүлээн зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсныхоо дараа дахин хөхөж босгохыг шаардахад би эсэргүүцсэн, тэгэхэд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Дараа нь намайг зодож тарчлаан байж шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орсон. Уг залууг намайг хүчирхийлж эхлэх үед би өрөөнөөс нь зугтан гарч ресепшн хүүхэнд хэлсэн боловч нөгөө залуу “бид хоёр учраа олчихно” гээд намайг өөрт нь өртэй мэтээр ярьж байгаад өрөөндөө авч орж хүчирхийлсэн Миний биед зүүн нүд, эрүү хөл гар тэр чигтээ хөхөрч хавдсан, бэлгийн уруул үтрээ гэх мэтчилэн хөх эрээн болсон, шулуун гэдэсний амсар урагдаж гэмтсэн” гэжээ. Хүчирхийлэгч этгээд настай эмэгтэйд 100 мянган төгрөг өгсөн хэмээн мэдүүлж. “Вива” зочид буудлын ресепшины мэдүүлснээр “тэр орой 00 цагийн орчим гаднаас 50 орчим насны эмэгтэй 30 орчим насны эрэгтэй хоёр хоорондоо тэврэлдээд “хайраа, хайраа” гээд сүрхий орж ирээд өрөө байна уу гэхээр нь 4 тоот өрөөнд оруулсан. Бичиг баримт байгаагүй болохоор нь бүртгээгүй. Гэтэл ороод 20-30 минутын дараа л 4 тоот өрөөнөөс хүмүүс хоорондоо муудалцах хэрэлдэх чимээ гарахаар нь очоод хаалгыг нь тогшсон чинь залуу нь хаалгаа тайлаад “бид хоёр учраа олчихно” гэж хэлээд хаасан. Хэсэг чимээгүй байхлаар нь би зүүрмэглэчихсэн байсан сэрээд харсан чинь нөгөө эмэгтэй өрөөнөөсөө гарч ирээд энэ залуу намайг хүчиндчихлээ цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан” гэжээ. Харин ёсон бусаар хурьцал үйлдсэн нь тогтоогдоогүй гэнэ. Шинжээч эмч хохирогчоос “шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орсон уу” гэж асуухад “үгүй” гэсэн тул шинжилгээ аваагүй” гэж дүгнэлтэндээ бичиж. Харин хөөрхий настай эмэгтэй “би хүчиндүүлээд зодуулж нүүр нүдгүй хөх няц болсоноос даралт ихэсчихсэн байхад эмчид үзүүлсэн тул асуултыг нь сайн сонсоогүй, тэгээд ч эрэгтэй эмч эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн тул зовсон” гэж тайлбарлажээ.
NUUTS.mn