Борис Немцовыг мөнгөө хүүхэнд үрдэг байсан гэжээ
Нийтэлсэн: 2015-03-11 08:36:42
Өнгө мөнгөнд идэгдсэн Оросын нийгэмд сөрөг хүчний удирдагч бурхан болооч Борис Немцовын үлдээсэн хөрөнгө, нэр холбогдсон эмэгтэйчүүдийг нь тоолж сууна. Хамтран зүтгэгч байсан Ирина Хакамадагийн бичсэнээр тэрээр өөрийн хүрээндээ хамгийн ядуу нь байжээ. “Талийгаач бизнес сонирхдоггүй, түүнд өөрийн бизнес гэхээр ч зүйл байгаагүй. Бүхий л сөрөг хүчний адил тэрээр хандивлагчдын өгсөн мөнгөөр амьдардаг байсан” гэнэ. Өдгөө 100 сая рублиэр үнэлэгдэж байгаа хотын төвийн 180м2 байрыг нь Ерөнхий сайдын орлогч байхад нь Борис Ельцины заавраар өгчээ. Энэ тухай талийгаач “Ерөнхийлөгч миний амьдрал ахуйг хэдэнтээ сонирхоод дараа тусгай тогтоол гарган ЕТГ-ын мэдлийн орон сууцнаас байр өгсөн” гэж ярьдаг байж. Гэсэн ч энэ тансаг байраа 2002 онд анхны эхнэр Райса, охин Жанна хоёртоо өгчээ. Дараа нь 150 саяын ханштай гэгдэх “Малая Ордынка-2”-ын байрандаа буудуулах хүртлээ амьдарч байж. Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон Ирина Королёвад Новой Ригад сайхан байр түрээслэн өгдөг байж. Харин цагтаа телевизийн нэвтрүүлэгч явсан, хоёр ч хүүхдийг төрүүлж өгсөн Екатрина Одинцово л өдгөө өмгөөлөгч хөлслөн бурхан болоочийн хөрөнгөнөөс бусад эхнэртэй нь булаалдаж эхэлжээ. Талийгаач Одинцовогоос гарсан хүүхдүүдээ сар бүр тус бүрд нь 60 мянган рублийн тэтгэмж төлдөг байжээ. Бүр хүү Антон нь 19 нас хүрсэн байхад хүртэл нь өгсөөр л байжээ. Одоогоор албан ёсны өв залгамжлагчаар нь талийгаачийн ээж болон дөрвөн хүүхдийг нь гэж үзэж байна. Анхны эхнэр Райсагаасаа албан ёсоор салаагүй байгаа ч заргалдаж байгаа нэвтрүүлэгч эхнэр нь салсан гэж үзэж байгаа гэнэ. Немцовын нэг сонирхолтой тал нь тэрээр эмэгтэй хүнээс хэзээ ч бүрэн холбоогоо тасалдаггүй байж. Энэ нь ээжтэйгээ хамт амьдарсаар ирсэн, анхны эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй, амрагуудаа бүр хаядаггүй зэргээс нь харагддаг. Бүр “миний холбогдож байсан хүүхнүүд бүгд бие биенээ мэддэг, би тэдэнтэй яг адилхан л харьцдаг болохоор хэн ч дургүйцдэггүй” гэж ярьж байжээ. Гүржээс ирсэн үзэсгэлэнт осетин амрагтаа байр бэлэглэж байж. Уулын омголон сайхан хүүхнээс болж анхны эхнэрээсээ салсан ч хорин жил өнгөрөхөд хэн нь ч гэрлэлтээ цуцлуулах санал гаргаагүй гэнэ
NUUTS.mn