Нууц мэдээллийн уурхай

Сайн хуульчидтай бол “Хан Ресурс”-д ялагдахгүй байсан

Нийтэлсэн: 2015-03-11 06:15:52

Монголын Засгийн газар Канадын Торонто хотод олон улсын Арбитрын шүүхэд “Хан Ресурс” компанид ялагдаж 100 сая долларын нөхөн төлбөр төлөх болсон. Энэ бол маш том мөнгө. Одоогийн үнэ ханшаар 100 сая доллар нь 30 мянган өрхийн хоёр өрөө бүхий орон сууц барьчих хөрөнгө гэнэ. Энэ нь бараг 120 мянган хүн хүн гэр хорооллоос орон сууц руу шилжиж тэр хэмжээгээр багасдаггүй утааг багасгаж болох байлаа. “Хан Ресурс” компаний заргад ялагдсан нь Засгийн газар, салбар чиглэлийн яам нь чадваргүй  чадамжигүй болсоныг харууллаа. Гадаадын хуульчдийн эсрэг англиар чөлөөтэй хэлэлцэж мэтгэлцэх мэргэжил чадвартай хуульчид одоогоор л лав алга. Г.Дэнгзэнгээс зөвлөгөө авдаг ЗГХЭГ-д байхгүй дээ. Шинэчлэлийн хэмээх Засгийн газрын үед ЗГХЭГ нь дэд дарга асан Г.Солонготой шүүхдэлцэхдээ тусгай өмгөөлөгч хөлсөлж байсан гэдэг. Сайд асан А.Гансүхийн фирм гадааадын мундаг хуулийн компанийг ялсан тухай шуугиад байна. Заргалдсан хэргийг нь үзвэл мөнгөний тооцоо буюу хоёр талын нягтлан нийлж суугаад л гаргачих тооцоо нийлэх хэмжээний төлбөрийн асуудал байсан гэнэ. Тэгээд ч заргалдагч тал нь цагтаа сайд асантай хуулийн чиглэлээр хамтарч ажиллаж байсан фирм гэдэг.  Муудалдцахаасаа өмнө Улаанбаатард нэг офисстой байсан гэхээр лав л “Хан Ресурс”-ын хэмжээний  хуулийн нарийн гаргалгаа шаардах зарга биш байж таарна. Монгол төрийн гаргадаг цаашид ч гаргах мулгуу муйхар алсын хараагүй шийдвэрийг мэргэжил чадваргүй хуульчид нь хамгаалж чадахгүй гэдгийг энэ явдал дахин дахин анхааруулж байна.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших